Монгол, Япон сургалтын эмнэлэг 1042 төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 02

Цоо шинэхэн угтах танхим үүдний хэсгээсээ л хараа булаав. Цаашлах тусам орчин үеийн ийм эмнэлэг Монголд улам олон болоосой гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль түүхэнд шинэ хуудсыг бичлээ. Монгол Улсад анх удаа Их сургуулийн эмнэлэг байгуулж, иргэн бүрийн эрүүл мэндийн манаанд зогсохоор бэлтгэгдэж буй оюутан залуусын практик давамгайлсан сургалтын эмнэлгийн барилгыг хүлээлгэн өглөө.  75 жилийн түүхтэй АШУҮИС нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн 90 хувийг бүрдүүлдэг. Энэ сургуулиас төрсөн эмч, мэргэжилтэн, эрдэмтэн, доктор бүр олон хүний амийг дээсэн дөрөөнөөс мулталсан биз ээ. Сургалтын эмнэлэг нь Япон Улсын буцалтгүй тусламж, ЖАЙКА олон улсын байгууллагын төслийн хүрээнд бий болсон гэдгийг онцлон тэмдэглэе. Япон Улсын дэвшилтэт тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, эмнэлгийн тусламж үйлчилгээний энэхүү эмнэлэг нь Баянзүрх дүүрэгт байрлах ба дөрвөн давхар барилгатай, цогц эмчилгээний тасгуудаас бүрдэнэ. 

Эмнэлгийн барилгын талбайн хэмжээ 15,825 м.кв, төмөр бетон хийцтэй. Амбулатори, сургалтын хэсэг /лекцийн танхим, хурлын өрөө, номын сан/, хэвтэн эмчлүүлэх /зургаан тасгийн нийт 104 ортой/ гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэж байна.
 


УЛААН ДАВХАР: Эмнэлгийн гуравдугаар давхарт эх барих эмэгтэйчүүдийн тасаг /Хэвтэн эмчлүүлэх/ байрлана. Нэг өрөөнд дөрвөн ор байх бөгөөд хэвтэх тасагт 27 ор байхаар зохицуулжээ. Тус тасгийн онцлог нь хүүхдийн зориулалтын ор болон сахиурын эвхдэг ортой ба энд бүхэлд нь Япон стандарт нэвтрүүлжээ. Түүнчлэн оффис ба сургалтын танхим, хурлын танхим, эмч нарын өрөө, лаборатори байрлана. 
 


ШАР ДАВХАР:  Хоёрдугаар давхарт мэс заслын тасаг байрлажээ. Мэс заслын тасаг, эрчимт эмчилгээний тасаг, хагалгааны өрөө болон мэс заслын дараах хэвтэн эмчлүүлэх тасгууд нь нэг давхартаа байрлахаар зохицуулсан байв. Мөн ходоодны дурангийн өрөө, хэт авиан оношилгоо, Зургийн архив энд бий. Хагалгааны нийт дөрвөн өрөө байх ба нэг хагалгааны өрөөг сургалт явуулах зориулалтаар шилэн цонхтойгоор шийдэж өгчээ. Өөр нэг хагалгааны өрөөнд тусгай зориулалтын хагалгаа хийх тоног төхөөрөмжийг бүхэлд нь багтаан байрлуулсан байв.
 


ЦЭНХЭР ДАВХАР: Эмнэлгийн нэгдүгээрт давхарт амбулатори, яаралтай тусламжийн тасаг, бүртгэл, лавлагааны хэсэг, эмийн сан зэрэг угтах үйлчилгээний бүхий л хэсэг байрласан байх ба үүднээсээ саруул, тохьтой орчинг бүрдүүлжээ.
 


ХӨХ ДАВХАР: В1 давхарт эмнэлгийн бусад хэсгийг бүхэлд нь багтаасан байна. Морг, агуулах, ариутгал, өвчтөн дэмжих төв, хурлын танхим, хяналтын хэсэг, цэвэр усны нөөцийн өрөө гэх мэт үйлчилгээ бий.
 

Япон стандартын энэхүү эмнэлгийг нийт 170 тэрбум төгрөгийн өртгөөр бий болгосон. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж эхлэх явцаа ерөнхийд нь гурав хувааж, шат дараалалтайгаар ашиглалтад оруулна гэсэн. Тухайлбал, 2019 оны зун буюу зургадугаар сард амбулаторийн дотрын тасгуудыг ашиглалтад оруулах бол дараа нь мэс заслын тасаг болон хэвтэн эмчлүүлэх тасагт өвчтөн авч эхлэхээр төлөвлөжээ. Ингээд яаралтай тусламжийн тасгийг ашиглалтад оруулснаар эмнэлэг бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх боломж бүрдэх юм. 

Сургалтын эмнэлэгтэй танилцаж буй хүн бүр дуу алдан бишрэх ба боловсон хүчнийг ихээхэн сонирхож байв. АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон энэ талаар “Боловсон хүчний асуудоыг бид хэдийнэ бэлтгэсэн. Харин шинээр нэвтрүүлж буй тоног төхөөрөмж дээр ажиллах хүний нөөцийг энэ сараас эхлэн бэлтгэнэ. Бүтэн хоёр сарын хугацаатай Японы мэргэжлийн эмч нар сургалт явуулна. Түүнээс гадна зөвхөн АШУҮИС-ийн төгсөгч гэлтгүй Японы анагаахын чиглэлийн их сургуулийг дүүргэсэн доктор, эрдэмтэд бидэнтэй хамтарч ажиллахаар болсон” гэв. Ингэснээр эмнэлэг бүхэлдээ япон стандарт, япон эмчилгээ, япон үйлчилгээг бүхэлд нь үзүүлж чадна гэдгээ илэрхийлж байлаа.

Тус сургалтын эмнэлэг нээгдсэнээр өдгөө Монголд эмчлэгдэх боломжгүйд тооцогдож байгаа 26 өвчнийг анагаах гол зорилго өвөртөлж буй. Онцлон хэлэхэд, сургалтын эмнэлэг нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг хавсран үзүүлэх бол улсад төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчилгээг ч үзүүлж хэвших юм. 

Сургалтын эмнэлэг 1042 төрлийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ.


Монгол-Япон сургалтын эмнэлгийн нээлтийн ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн зочдын сэтгэгдлийг хүргэе.
 


 

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан:  

-Нийслэл хотод тулгардаг олон асуудал бий. Агаар хөрсний бохирдол, замын түгжрэл,  ажил, амьдралын хэмнэл болоод бусад хүчин зүйлээс шалтгаалан эрүүл мэндийн олон асуудал тулгарч байна. Бид эрүүл, боловсролтой, дэлхийд өрсөлдөх чадвартай Монгол хүнийг бэлтгэх зорилготой. Тэрхүү зорилгын нэг хэсэг нь энэ байгууламж болж байна. Эмнэлгээр дамжуулан олон залуус мэргэжил боловсролтой болж, олон хүмүүст эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж, эрүүл чадвартай залуус Монгол  Улсын салбарт бүрт очиж ажиллаж чадна. Тиймээс энд суралцах залууст болон удирдах багш ажилтнуудад улам их хариуцлага ногдож байна.
 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр:  

-АШУҮИС-ийн суралцаж буй оюутан залууст маш том боломж нээгдэж байна. Нэгдүгээрт, эмнэлгийг дагалдаад хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж Японы буцалтгүй тусламжийн хүрээнд орж ирж байгаа учраас тэрхүү тоног төхөөрөмж дээр оюутан, залуус дадлага хийх боломжтой болж байна. Ингэснээр ажлын байран дээр бүрэн дадлагажин ажиллах боломж нээгдэнэ. Хоёрдугаарт, сургалтын байгууллагаас илүү эмчилгээний орчиндоо суралцах нь суралцагчдад давуу тал болох юм. Гуравдугаарт, олон улсын хэмжээний эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд энэ сургууль дээр явагдана. Энэ нь дэлхийтэй хөл нийлүүлэх бололцоог олгож байна.

 

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
С.энхтуяа(150.129.143.98) 2022 оны 07 сарын 25

Утсаа аваачээ өөр эмнэлэгт үзүүлэх гэсэн чинь битүүлжилсэн бна гэх юм яагаад ийм зүйл хийж хүнийг чирэгдүүлээд бгаа юм бэ дүүргийн эмнэлэгтээ үзүүлмээр бна битүүмжлэлээ нээж өгөөч

0  |  0
Ч. Тунгалаг (66.181.161.86) 2022 оны 05 сарын 04

танай утаснууд аль ньч авахгүй бн \n

1  |  0
Ч. Тунгалаг (66.181.161.86) 2021 оны 03 сарын 15

утсаа өгөөч мэдээлэл авах гэсийн \n

0  |  0
Өлзийжаргал(202.126.90.70) 2020 оны 07 сарын 22

Гемраан зураг авдаг уу утсаа үлдээгээч

0  |  0
Бадамцэцэг(66.181.161.6) 2022 оны 02 сарын 22

Хөдөө орон нутгаас 13 а тай очиход эплипсин, хэрх өвчний шинжилгээ хийх үү вхэвтүүлж эмчлэх үү,цаг товлох үйлчилгээний утас холбогдохгүй бна.Яаж холбогдох вэ\n\n\n\n\n

1  |  0
Бадамцэцэг(66.181.161.6) 2020 оны 07 сарын 01

Хөдөө орон нутгаас 13 а тай очиход эплипсин, хэрх өвчний шинжилгээ хийх үү вхэвтүүлж эмчлэх үү,цаг товлох үйлчилгээний утас холбогдохгүй бна.Яаж холбогдох вэ\n\n\n\n\n

0  |  0
zochin(202.126.88.189) 2020 оны 03 сарын 09

Zaluu emch nar ni mongo tolj orsongui hooson tolgoitnuud bish baigaasai Busad emnnelguud bol cbadvar muutai dadlaga chadvargui zaluu emch nar duuren bn

0  |  0
zochin(202.126.88.189) 2020 оны 03 сарын 09

Ochnoon or tavij barisan ene saikhan emnelgee gamtai edlehed ufirdlaguud ni anhaarah heregtei.Huvtsasiig ni tailuulj ulavch omsgoh shaardlaga taviach er

0  |  0
zochin(202.126.88.189) 2020 оны 03 сарын 09

Emnelgee arig gamtai edlehef udirdlaguud ni anhaaraach ee.Emneleg dotor huvtsas tailuulj ulavch omsgoj oruulah shaardlaga taviach ee.Ter saikhan emneleg dotor jorlond ordog gutaltaigaa bohir gaduur huvtsastaigaa yavj bn laa.Busad emnelguud shig uuden deeree ulavch zarj ulavch omsgoj huvtsa Surgasiig oruu tsiluulj

0  |  0
Амартүвшин(103.10.22.49) 2020 оны 09 сарын 14

Сайн байна уу? Танай эмнэлэг дээр өндөр настан нурууны зураг билүү бичлэг билүү ( имрай гэсэн ) авдагуу? Үнэ хэд вэ?

0  |  1
АЗаа (64.119.20.97) 2020 оны 01 сарын 08

энэ эмнэлгийн утас бна уу, жирийн хүн очиж үзүүлж болдог юм уу, дарга нарт зориулсан юм уу\n

0  |  0
Могол(66.181.161.72) 2020 оны 03 сарын 02

Лавлах утас байгаа юу

2  |  0
зочин(192.82.70.40) 2022 оны 05 сарын 18

хотоос хол нь 13ын А авчирдаг юм бна лээ даатгалаар шинжилгээ өгөхөөр боллоо маргааш .

3  |  1
Зочин(103.229.123.13) 2022 оны 06 сарын 23

Шинжилгээ. Эмчилгээ төлбөртэй юу?

4  |  1
Иргэн(66.181.183.37) 2019 оны 11 сарын 30

Хэдэн удаа нээлт хийв дээ.\n2019 оны 4 сарын 1 өдөр\n2019 оны 6 сарын 16 өдөр\n2019 оны 10 сарын 1 өдөр \nХэн хэн гэдэг дарга нарт зориулан нээлт хийв. Мэдэхгүй барилдахаасаа таахалзах гээч болж байна. Алтайсайхан гэж нөхрийн ажлаа хийж чадахгүй бүх зүйл нь сунжирч байна.

0  |  0
иргэн(202.9.42.55) 2020 оны 07 сарын 01

сум дүүрэг харгалзахгүй үзэх юм уу

1  |  0
Top