Эрүүл амьдралын нууц идэвхитэй хөдөлгөөн гэдэг. Нийслэл хотын удирдлагууд иргэдийн эрүүл мэндийн тусын тулд сүүлийн үед дугуйн зам барих ажлыг идэвхижүүлж байгаа. Хэдийгээр энэ нь сайшаалтай ч гэлээ ам ажил нь зөрсөөр байгааг хэвлэл мэдээллийн байгууллагууд хөндсөөр ирсэн.
Улаанбаатарын дугуйн зам эрсдэлтэй хэвээр байна. Үүнийг баталсан жишээ гэмээр зураг сошиалд нийтлэгджээ. Хотын төв хэсэгт буюу Монголбанкнаас "Цэцэг" төв хүртэлх дугуйн замыг хааж, "Халгай" шампунийн сурталчилгаа бүхий нүсэр самбар байршуулсан нь иргэдийг ийн бухимдуулсан юм. Сурталчилгаан дундуур кино үзлээ гэдэг шиг иргэд энэ хэсгээр дугуйтай зорчихын тулд сурталчилгааны самбар тойрох саадтай аялал хийх болоод байв.
Харин иргэдийн шүүмжлэл үр дүнд хүрч, өнөөдрөөс /2019.04.11/ энэхүү сурталчилгааны самбарыг буулган, дугуйн замын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээр боллоо. Энэ хэсэгт дугуйн зам барих шийдвэр өнгөрсөн 2018 оны тавдугаар сард гарсан бол "Халгай" шампунийн рекламны самбар байршуулах шийдвэр энэ оны нэгдүгээр сард гарч байж. Энэ байдал төрийн байгууллагуудын уялдаа холбоо муутай ажилладгийг харуулж байгаа юм.
Ямартаа ч иргэд нэгдсэний хүчинд дугуйн замыг авч үлдлээ. Харин цаашид энэ мэтчилэн нэг ажлаа нөгөөгөөр нь үгүйсгэсэн шийдвэр гаргахгүй байхыг нийслэлийн удирдлагуудаас хүсмээр байна.
ДЭЛГЭРЭНГҮЙГ МОБАЙЛ ТВ-ЭЭС ҮЗНЭ ҮҮ!
Сэтгэгдэл ( 4 )
Рекламны самбарыг нь хэмх цохивол таарна. Улсаас хөрөнгө мөнгө гаргаж, дугуйн зам барьж байхад тэр зам дээр нь хэнэг ч үгүй самбар байрлуулж байдаг. Самбар тавих зөвшөөрөл өгсөн этгээдийг ажлаас нь халах хэрэгтэй
АЖЛАА МЭДДЭГТ НЬ ӨГӨӨ. ИЙМ ЖОНХУУ 1 Р АНГИЙН ХҮҮХЭД Ч БОЛОХГҮЙ ГЭДГИЙГ МЭДЭЭД ЯАГААД ИНГЭЖ ЭВДЭЖ БАЙГАА ЮМ БЭ? ГЭЖ АСУУЖ БАЙНА МАЛНУУД АА??
Сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүс л ийм үйлдэл хийх бх. Үнэхээр мулгуу юмаа. Харсаар байтал хэн нэгний хийсэн замыг эвдэлж ингэж дур мэдэн/өөрийн олгой мулгууг хүмүүст мэдрүүлэн мэдрүүлэн / эвдэж бх гэж..?? хОТЫН ЗАХИРГАА ХОТЫН СОЁЛГҮЙ ИЙМ ЭРГҮҮ НҮҮДЭД ДОРВИТОЙ АРГА ХЭМЖЭЭ АВААЧЭЭ..???? ТЭР ТУУЛЫН ШУГУЙГ АМЬ ТАВЬТТАЛ НЬ СҮЙТГЭЖ БАЙХАД НҮДЭЭ ХАРАЛГАН БОЛТОЛ ОЛЖ ХАРАХ СӨХӨӨГҮЙ АДГИЙН ЛУЙВАРЧИД ЮМ ДАА. ТА НАРЫГ БУУЛГАХ АМАРХАН ШҮҮ.. АЖЛАА ХИЙСЭН ИШИГ ХИЙ
Мөнхзаяа хайртай шүү