Иж бүрэн сургуулилтын хүрээнд “Хээрийн эмнэлэг” дэлгэлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 27

Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж буй гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд /2019.04.25/ “Хүй долоон худаг” дээр Улсын гуравдугаар төв эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг хамтран “Хээрийн эмнэлэг” дэлгэн гамшиг нүүрлэн эмнэлэг нурсан тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй явуулах, газар хөдлөлтийн дараах бэртэж, гэмтсэн иргэдэд хэрхэн тусламж үйлчилгээ үзүүлэх талаар дадлага, сургуулилтыг явууллаа.
 


Энэхүү үйл ажиллагаанд тус эмнэлгүүдийн нийт 200 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцсон бөгөөд мэс засал, эрчим эмчилгээ, гэмтэл, дотрын хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ болон халдварын тусгаарлах хэсэг, дүрслэл оношилгоо, лаборатори, угаалга, ариутгал, эмийн сан, сэтгэл зүйн зөвөлгөө өгөх хэсэг, гал тогоо, техник хангамж, нөөц ор дэлгэх хэсэг зэрэг 25 нэгжээс бүрдсэн хээрийн эмнэлэг дэлгэн гамшгийн үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хээрийн нөхцөл хэрхэн үзүүлэх боломжтой эсэхийг харууллаа. Тус үйл ажиллагааг Эрүүл мэндийн дэд сайд Б.Бямбасүрэн, Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж болон яамны төлөөлөл, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, дэд дарга, Нийслэлийн засаг даргын орлогч нар, ерөнхий менежер, Нийлсэлийн харъяа агентлаг, газар, хэлтсийн төлөөлөл болон дүүргийн эмнэлэг, амаржих газар, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн төлөөлөл хүрэлцэн ирж гамшгийн үеийн хээрийн эмнэлгийн бэлэн байдалтай танилцлаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top