Хүүхэд өсвөр насныхны дунд элбэг тохиолдож байгаа амны хөндийн эмгэг болох шүд цоорох өвчнийг эрт оношилж, эмчлэн эрүүлжүүлэхгүй бол цаашдаа олон өвчний үндэс суурь болох эрсдэлтэй тул “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг энэ сарын 22-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн дунд амны хөндийн эрүүл мэндийн өвчнийг илрүүлэн, эмчлэн эрүүлжүүлэх иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм. Дөрөвдүгээр сарын 25-ны байдлаар тус аян хэрэгжиж эхэлснээс хойш 5486 хүүхэд “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрт хамрагдсан байна.
Үүнд: Шүд хорхойтохоос урьдчилан сэргийлэх эрдэсжүүлэг түрхлэгийг 929 хүүхэд, Араа шүдний төрөлхийн ховил, хаах зориулалтын материалаар битүүлж хаах 947 хүүхэд, Шүдний сувгийн эмчилгээг 911 хүүхэд, Шүдний цоорол зогсоох түрхлэгийг 1684 хүүхэд, Шүдний цоорол эмчлэх тусламж үйлчилгээг 283 хүүхэд, Шүд авахуулах тусламж, үйлчилгээг 732 хүүхэд авсан байгаа юм.
“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрт хамрагдсан 9 дүүргийн хувийн эмнэлэгүүд ажлын цагтаа багтаан 2-6 насны хүүхдэд амны хөндийн тусламж үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлсээр байна.
Сэтгэгдэл ( 0 )