Олон улсын гипертензийн нийгэмлэгийн албан ёсны гишүүн Монголын даралт ихсэлтийн нийгэмлэгийн зүгээс "#MayMeasureMonth" арга хэмжээг “Даралт хэмжилтийг дадал болгоё” уриан дор тавдугаар сарын туршид зохион байгуулах гэж байна. Тус аянд Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Монголын даралт ихсэлтийн нийгэмлэг, "Оном" сан, "Эрүүл Зүрх-Эрүүл Улаанбаатар" хөтөлбөр хамтран ажиллаж байгаа юм. Олон улсын гипертензийн нийгэмлэг, Дэлхийн гипертензийн лигээс тавдугаар сарын 17-ны өдрийг Цусны даралт ихсэлтийн эсрэг дэлхийн өдөр болгон 2005 онд зарлажээ. Энэхүү нийгэмлэгийн гишүүн улс орнуудтай хамтран нэгдсэн нэг уриалга дор иргэдэд эрүүл мэндийн боловсрол, тэр дундаа зүрх судасны өвчлөлийн талаар мэдээ мэдээлэл түгээж, цусны даралтын хэмжилтийг хийж тэмдэглэдэг байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 100 гаруй улс оронд нийт 2.7 сая хүний даралтыг хэмжиж, урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч ажилласан нь дэлхийн түүхэнд даралт ихсэлтийн эрт илрүүлэгт хамгийн олон хүнийг богино хугацаанд хамруулсан сайн дурын үйл ажиллагаа болсон хэмээн түүхэнд тэмдэглэжээ. Монголын даралт ихсэлтийн нийгэмлэгээс даралтаа хэмжих тавдугаар сарын хугацаанд байгууллага хамт олноороо зүрх судасны өвчлөлийн эрсдэлийн үнэлгээ, цусны даралтын хэмжилтээ үнэ төлбөргүй хийлгэх боломж нээгджээ.
ЭНЭХҮҮ АЯНД ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ?
Сэтгэгдэл ( 0 )