Эмийн бүртгэлийн загвараас зөрүүтэй эм худалдаалсан зөрчил илэрчээ

Админ | Zindaa.mn
2019 оны 05 сарын 02

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2019 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс эм хангамжийн байгууллагуудад эмийн чанар, аюулгүй байдал, эмийг жороор олгож байгаа эсэхэд төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх шалгалт хийгдэж байна. 

Шалгалтын явцад Монгол улсын эмийн бүртгэлийн загвараас зөрүүтэй эм худалдаалсан Ананас ХХК-ийн эмийн санд Зөрчлийн тухай хуулийн 6.6 зүйлийн 4.1 дэх заалтын дагуу торгууль оногдуулан 3 нэрийн 4 цувралын 8 хайрцаг, 14 блистр 172000 /нэг зуун далан хоёр мянган/ төгрөгийн эмийг улсын ахлах байцаагчийн актаар хураан авч, устгуулахаар холбогдох газарт шилжүүллээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top