Эмчлэх эрхгүй хүнээр хануур хатгуур хийлгэснээс болж эмнэлэгт ханджээ

2019 оны 05 сарын 14

Дорнод аймгийн БОЭТ-д “Сүхчин” гэдэг газарт хануур хатгуур эмчилгээ хийлгэсэн” гэх хүний бие хүндэрч эмнэлгийн байгууллагад хандсан бөгөөд уг мэдээллийн мөрөөр аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газрын албан хаагчид хамтран хануур хатгуур эмчилгээ хийж байсан газрыг шалгалаа.

Шалгалтаар эмчлэх үйл ажиллагаа эрхлэх ямар ч тусгай зөвшөөрөлгүй иргэн хануур хатгуурын эмчилгээ хийж байсныг таслан зогсоож, Зөрчлийн хэрэг үүсгэжээ.

Эрүүл ахуй, стандартын шаардлага хангаагүй орчинд, мэргэжлийн бус, тусгай зөвшөөрөлгүйгээр энэ мэтчлэн эмчилгээ, тарилга, хатгуур хийж буй хүмүүсээр үйлчлүүлж өөрийн эрүүл мэндээрээ хохирохгүй байхыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: МХЕГ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эмч(202.126.89.212) 2019 оны 05 сарын 14

Халдвар ороод цусан үжил болвол үхлээ ш тэ.хүний биёийн бүтэцээ мэдэхгүй байж хануур хийнэ гэж бохир газар хийнэ гэдэг эрүүл хүн мөн үү.манайхан нэг хүн сайн гэюэл хушуурах юм.чмар сургууль төгссөныг ч асуухгүй энэ нийгэм хэцүү болжээ.эмчдээ итгэхгүй дээр нь мэргэжлийн бус хүн ийм ажил хийнэ гэдэг үнэхээр оюуны хоосролд оржээ.

0  |  0
Top