Африкийн тахлаас СЭРЭМЖЛҮҮЛЖ байна

2019 оны 05 сарын 14

Африкийн тахал буюу гахайн халдварт өвчин /African swine fever/-өөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2019 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн БНСУ-ын гаалийн мэдүүлэх хуудаст мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэж байгаагаа мэдүүлээгүй гадаадын иргэдийг 10 сая хүртэл воноор торгох, хилээр нэвтрэх болон дахин ирэх эрхийг хаах, оршин суух хугацааны сунгалтыг хязгаарлах зэрэг арга хэмжээ авах тухай БНСУ-ын Хууль зүйн яамнаас мэдэгдэв.

Ялангуяа БНХАУ, Вьетнам, Монгол Улсаас уг вирус орж ирэх магадлалтай бүс гэж үзэж байгаа тул эдгээр орноос ирж буй зорчигчдод хийх хорио цээрийн шалгалтыг чангатгах ажээ.

Иймд БНСУ-д зорчих иргэд мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд болон малын гаралтай бүх төрлийн бүтээгдэхүүнийг авч явахгүй байхыг Гадаад харилцааны яамнаас анхааруулж байна.
 

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top