Хүүхэд өсвөр насныхны дунд элбэг тохиолдож байгаа амны хөндийн эмгэг болох шүд цоорох өвчнийг эрт оношилж, эмчлэн эрүүлжүүлэхгүй бол цаашдаа олон өвчний үндэс суурь болох эрсдэлтэй тул “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн дунд амны хөндийн эрүүл мэндийн өвчнийг илрүүлэн, эмчлэн эрүүлжүүлэх иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм. Зургаадугаар сарын 10-ны байдлаар тус аян хэрэгжиж эхэлснээс хойш 39417 хүүхэд “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрт хамрагдсан байна.
“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрт хамрагдсан 9 дүүргийн хувийн эмнэлэгүүд ажлын цагтаа багтаан 2-6 насны хүүхдэд амны хөндийн тусламж үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлсээр байна.
Сэтгэгдэл ( 0 )