Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн ажлын явцтай танилцлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 10

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр/2019.06.10/ “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв” байгуулах МОН-8 төслийн Удирдах хороог Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн хурлын танхимд хуралдуулж, ажлын явцтай газар дээр нь танилцжээ. Уг төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа өндөр хүчин чадал бүхий хавдрыг эрт үед нь оношилдог орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжүүд болон алсын зайн оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж, програм хангамжтай, сургалтанд хамрагдаж мэргэшсэн эмч мэргэжилтнүүд бүхий иж бүрэн оношилгоо, эмчилгээний төв ашиглалтанд орно.
Одоогийн байдлаар барилгын ажил дууссан бөгөөд Эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийн хувьд 215 нэр төрлийн 1870 ширхэг эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэгдэж Эрүүл мэндийн яамнаас томилогдсон эцсийн хэрэглэгч байгууллагын хүлээн авах ажиллахаас өмнө “Эмнэлгийн тоног төхөөрөмжийг туршилтаар ажиллуулж шалгалт хийх, гэрээнд тусгагдсан техникийн тодорхойлолт хангаж буй эсэхийг хянах, баталгаажуулах” комисс ажиллаж байна. Цөмийн оношилгооны тасгийн хувьд гүйцэтгэгч Самсунг си энд ти консорциумын туслан гүйцэтгэгч Женерал электроникс компанийн 29 гадаад мэргэжилтэн 2 сарын хугацаанд угсралт, суурилуулалтын ажлыг гүйцэтгэхээр Монгол Улсад ажиллаж байна.
Мөн төслийн Монгол талын хөрөнгөөр санхүүжих хэсэгт Эмчийн хөгжлийн төвийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд энэхүү төв ашиглалтад орсноор Резидент эмч, мэргэжилтнүүдийн дадлага хийх, манекан дээр ажиллах, сурах орчинг сайжруулах таатай нөхцөл бололцоо үүсэх юм.Удирдах хорооны хурлаар төслийн хэрэгжилтийн хүрээнд тулгамдсан асуудлуудтай танилцан Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийг цаг хугацаанд нь ашиглалтанд оруулж улсын комисст хүлээлгэн өгөхийг Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захиргаа болон Төсөл хэрэгжүүлэх нэгжид үүрэг болгов.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.214.24) 2019 оны 06 сарын 11

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top