ДЭМБ-ын зөвлөх эмч Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй танилцлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 13

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн Баруун эргийн бүсийн зөвлөх Мич Мижарес өнөөдөр /2019.06.13/ Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв дээр хүрэлцэн ирж, тус төвийн дэд захирал Г.Цагаанхүү болон хамт олны төлөөлөлтэй уулзаж, энэ өдрүүдэд хамтран зохион байгуулж байгаа сургалт, үйл ажиллагааны талаар ярилцан санал солилцжээ. "Хотын хүн амын эрүүл мэндийг дэмжих болон зан үйлийн өөрчлөлтөөр халдварт бус өвчний урьдчилан сэргийлэлтийг сайжруулах" сэдэвт сургалт үр дүнтэй, орон нутгийн төлөөллийн оролцоо сайтай, зохион байгуулалт өндөр түвшинд болсныг зөвлөх онцлон тэмдэглэв. Цаашид эрүүл мэндийг дэмжих, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр олон улсад нэвтрүүлж байгаа сургалт, нөлөөллийн шинэлэг аргууд мөн мэргэжилтнүүдийг сургах боломжуудын талаар үнэтэй санаа, зөвлөмжүүдийг хатагтай Мич Мижарес өгч байлаа. ДЭМБ-ын Баруун эргийн бүсийн зөвлөх Мич Мижарес НЭМҮТ-ийн алба хэлтсүүдийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгааг үзэж танилцлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top