Гэмтэл, согог судлал үндэсний төв, Өвөрхангай аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвтэй хамтран 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд “Орон нутагт гэмтэл согогийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах нь” төслийг хэрэгжүүлж дууслаа.
Нээлтийн үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлж байсанчлан орон нутгаас нийслэлд ирж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч буй иргэдийн тоо буураад зогсохгүй цаг хугацаа, эдийн засгийг хэмнэсэн үр дүнтэй төсөл боллоо гэж албаныхан дүгнэж байв.
Төслийн үр дүнд дутагдалтай байсан мэс заслын тоног төхөөрөмжүүдийг аймгийн удирдлагууд шийдвэрлэж өгсөн бөгөөд БОЭТ-ийн эмч нар, ГССҮТ-ийн эмч нартай хамтран дараах олон төрлийн мэс заслыг хийжээ.
Төслийн хугацаанд нийт 2567 хүнд үзлэг оношилгоо хийснээс
Хэрэв 2567 хүн ГССҮТ-д ирж, тусламж үйлчилгээ авсан бол зөвхөн унааны зардалд 236 812 000 төгрөг зарцуулах байсан. Мөн байр, хоол, болон бусад урсгал зардалд дээрх мөнгөн дүнгээс хэд дахин их хэмжээний зардал гарах байсныг хэмнэсэн үр дүнтэй төсөл боллоо. Энэхүү төсөл нь 2019 оны 06 сарын 01-ний өдрөөс үргэлжлэн Хөвсгөл аймагт хэрэгжиж байна.
Сэтгэгдэл ( 0 )