АТГ-аас эрүүл мэндийн салбарын зургаан байгууллагад хяналт, шалгалт хийжээ. Тодруулбал, тус газраас Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, нийслэлийн "Өргөө" амаржих газар зэрэг эрүүл мэндийн салбарын зургаан байгууллагын үйл ажиллагаанд авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэж буй, үүсгэж болзошгүй эрсдэл, шалтгаан, хүчин зүйлийг тодорхойлох зорилгоор эрсдэлийг үнэлгээ хийсэн байна. Энэхүү үнэлгээний дүнг маргааш /2019.06.18/ 09:00 цагт АТГ-ын Олон нийтийн төвд танилцуулахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл ( 1 )
эрсдэл гэдэг магадлалын үнэлгээ, магадлал гэдэг олон жилийн статистик мэдээний дундаж үзүүлэлт. манайхан нэгэн оройн шалгалт, хууль дүрмийн нийцлээ шалгасан, хянаснаа эрсдлийн үнэлгээ гэж андуурах юм. Энэ нэг нийтлэг буруу ойлголт хаа сайгүй байх юм.