Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа эмийн сангуудад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас /НМХГ/ хяналт шалгалт хийгдэх ажил үргэлжилж байна. Уг шалгалтаар “Тавин ус” ХХК-ийн эмийн сан алдаатай болон хуурамч, сэтгэцэд нөлөөт эмийн жороор үйлчилсэн зөрчлийг илрүүлж, холбогдох арга хэмжээг авчээ.
Иймд эмч нар стандартын дагуу жор бичих, жор баригч нар эмийн жор хүлээн авахдаа стандартын дагуу бичигдсэн эсэхийг шалгаж, алдаатай, хуурамч жороор үйлчлэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Яг ямар эм байснаа бичих зарлах хэрэгтэй......!!!!!!