Дархан-Уул: Хүүхдийн зуны сувилал ажиллаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 22

Дархан сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Орон нутгийн хөгжлийн сангийн хөтөлбөрөөр хөрөнгө мөнгийг нь шийдвэрлэн  “ХҮҮХДИЙН ЗУНЫ СУВИЛАЛ”-ыг жил бүр ажиллуулж байна.

Уг сувилалыг 2017 оноос хойш цэцэрлэгүүд дээр зохион байгуулдаг болсон. “Энэ жилийн сувилал наймдугаар сарын 10-ныг  хүртэл хоёр сар ажиллана. Шинэ Дарханд 15-р цэцэрлэг, Хуучин Дарханд 1-р цэцэрлэгт сувилал ажиллаж нийт 450 хүүхдийг хамруулна” гэж Эрүүл мэндийн газрын хүүхдийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Д.Цэцгээ хэллээ.

Таван өрхийн эмнэлгийн хяналтанд байдаг тусгай хэрэгцээт асаргаа шаардлагтай тав хүртлэх насны хүүхдүүд энэ сувилалд сувилуулж тараг, сүүн бариа, элсэн засал зэрэг эмчилгээ хийлгэнэ. Аймгийн эрүүл мэндийн газрын  ерөнхий эмчээр ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй баг хүүхдүүдэд мэргэжлийн асаргаа сувилгааг үзүүлж нар, ус, агаараар чийрэгжүүлэх юм.

 

О.Хишигсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top