Эмч Л.Байгалмаа: Эрүүл, гэрэлтсэн арьс таны “Бренд” байх ёстой

Админ | Zindaa.mn
2019 оны 06 сарын 24

“Мед Эстетика” эмнэлэгийн Ерөнхий захирал, арьс гоо заслын их эмч Л.Байгалмаатай ярилцлаа.


- Арьсны асуудлаа шийдэхийн тулд хаана хандахаа мэдэхгүй хүмүүс олон бий. Гоо сайхны салонд хандах, Гоо сайхны эмнэлэгт хандах хоёрын ялгааг тайлбарлаж өгнө үү? Ямар тохиолдолд алинд нь хандах ёстой вэ?

- Арьсны өвчин болон гоо сайхны асуудал хоёр нь хэдийгээр хоёулаа арьсан дээр илэрч байгаа боловч цаашдаа явц нь өөр өөр байдаг. Тиймээс зөв эмчилгээ үйлчилгээ хийхгүй бол өвчин нь хүндэрдэг, гоо сайхнаа алддаг. Гоо сайхны салон бол ихэвчлэн арьсны өнгөн хэсэг гадаргуутай нь холбоотой өөрчлөлт асуудлыг арьс салстын бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүйгээр эмийн, эмчилгээний нөлөөгүй бүтээгдэхүүнээр үйлчлэх ёстой. Харин арьс гоо заслын эмнэлэг бол арьсны өнгөц, болон гүн бүх давхраанд  байгаа бүх төрлийн өвчин эмгэгийг эмийн эмчилгээ, арьс арчилгаа, жижиг мэс ажилбаруудын тусламжтайгаар эмчилж, эдгэрүүлж хэвийн байдалд нь оруулдаг.
Тэгэхээр арьсны асуудал удаж ужгирсан, энгийн гоо сайхны аргаар эдгэрэхгүй байгаа, арьсны гүн давхрааруу орсон, хэт том талбайтай, зовиур шаналгаа ихтэй байвал энгийн гоо сайхны газар биш заавал мэргэжлийн эмнэлэгт, эмчид хандах хэрэгтэй.

- Манай орон эрс тэс 4 улиралтай, улирал бүрт арьсны арчилгаа өөр өөр байх ёстой юу? Тэгвэл ямар улиралд арьсаа хэрхэн арчилж байх талаар товчхон зөвлөгөө өнгө үү?

- Арьс зөвхөн улирал биш нас болон цаг агаар, амьдарч байгаа орчноос хамааран төлөв нь тодорхой хэмжээнд хэлбэлздэг. Жишээ нь: дулаан чийглэг газар арьс чийг алдалтгүй байдаг учраас зөөлөн булбарай болдог. Харин манайх шиг хуурай, салхи ихтэй өндөрлөг газарт арьс чийгээ их алддаг учраас үүндээ тохирсон арчилгаа шаарддаг. Ерөнхийдөө зундаа нар, салхи, халалтаас хамгаалах, чийгшил сайн өгөх, хавар, намартаа чийгээ сайн нөхөж, тэжээл  өгөх, өвөлдөө хүйтнээс хамгаалж, тэжээл сайн өгөх гэсэн зарчимтай.  Гэхдээ тухайн хүн өөрийн арьсны онцлогтоо тааруулж нэмэлт арчилгаа үйлчилгээнүүд хийж болно.

- Арьсаа арчлахдаа манайхан ямар алдаа гаргаж байна вэ?

- Арьс арчилгааны “этгээд” үйлдлүүд ажиглагддаг Жишээ нь: 1-рт хэт их арчлах, 2-рт буруу арчлах, 3-рт тоохгүй хаях. Эдгээрийн аль аль нь хортой. Ялангуяа өсвөр насныханд хэт их арчлах үзэгдэл илэрдэг. Гоо  сайхны янз бүрийн угаагч, хатаагч, скраб гээд арилжааны бүтээгдэхүүнийг хэт их, хяналтгүй хэрэглэж арьсаа балладаг. Зарим нь сошиал дээр тавигдсан бүх л зөвлөгөөг туршиж үзсэн байх жишээтэй. Таны хийж байгаа үйлдэлд, таны хүссэн үр дүн гарахгүй байгаа бол тэр үйлдэл чинь буруу байгааг илэрхийлж байгаа хэрэг биздээ.

- Манай залуус их батгатай харагдах болжээ. Юунаас шалтгаалж батгашилт ихсэж байгаа вэ? Батгашилтаас хэрхэн сэргийлэх вэ?

- Батга нь өөрөө хүний бие физиологийн онцлогтой холбоотой бараг бүх хүнд өсвөр насанд илэрдэг боловч цаашдаа өвчин болж хөгжих үү, намжих уу гэдэг нь тухайн хүүхдийн онцлог болон арьс арчилгаатай их хамааралтай байгаа нь ажиглагддаг. Өсвөр насны батгашлыг анхнаасаа зөв арчилж, эмчлээгүйгээс насан туршдаа арьсны гоо сайхны асуудалтай болж байгаа тохиолдол цөөн биш байна. Дээр хэлсэнчлэн хэт их анхаарч гоо сайхны бүтээгдэхүүн хэтрүүлэн хэрэглэх, эсвэл аяандаа зүгээр болно гээд хайхрахгүй орхих аль аль нь хортой. Тэгэхээр юун түрүүнд хүүхдээ арьсаа арчилж сургах хэрэгтэй. Хүүхэд 9-12 настайгаасаа эхлэн  арьсаа өөрөө арчилж сурсан байх шаардлагатай байдаг. Эцэг эх нь үүнд нь анхаарч, арьс арчилгааны бүтээгдэхүүн, хувийн ариун цэврийн хэрэгслээр хангаж өгөх хэрэгтэй. Шаардлагатай бол мэргэжлийн эмчээс зөвлөгөө авахуулж сургах ёстой. Арьсаар зогсохгүй бусад эрхтэн тогтолцооныхоо талаар, хэвийн, хэвийн бус байгаагаа мэддэг, ээж аавдаа, эмч мэргэжилтэнд зөв үед нь ханддаг болгож сургамаар байгаа юм. Иргэний эрүүл мэндийн боловсрол эндээс л эхэлнэ.

- Мед Эстетика эмнэлэгийн үйлчлүүлэгчиддээ сэтгэл ханамж өндөр өгдөг,  хамгийн орчин үеийн, үр дүнтэй эмчилгээ, үйлчилгээ юу вэ?

- Бид арьс гоо заслын чиглэлээрээ 15 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсан байна. Энэ хугацаанд маш олон төрлийн арьсны өвчлөлтэй тулгарч эмчилж, шийдэж явсан. Одоо манайд байгаа тоног төхөөрөмж, хуримтлуулсан мэдлэг, туршлагаараа бид арьсан дээр гарсан бүх л асуудлыг эмчлэхийг зорьдог. Жишээ нь: Сорвины эмчилгээ гэхэд гуужуулалт, лазер, тарилга гээд олон эмчилгээ хавсран хийдэг.  Манай эмнэлэгийн олонд танигдсан үйлчилгээ болох залуужуулах эмчилгээнд ботокс, филлер, утас тавих, лазер эмчилгээнүүд г.м маш олон төрлийн эмчилгээ үйлчилгээнүүд багтдаг.

- Арьс эрүүл мэндийн толь гэдэг? 

- “Арьс эрүүл мэндийн толь” “Үс сайхан бол зүс сайхан” гэх мэт үгс маш учиртай.  Заримдаа гоо сайхны өөрчлөлт өвдөлт, загатнаа ч юмуу бодит зовиур шаналгаа байдаггүй. Гэхдээ сэтгэл санааны дарамт, өөртөө итгэлгүй болох, олон хүнтэй газар явах, хүнтэй уулзахаас зайлсхийх гэсэн нийгэмтэй харьцах харьцааны өөрчлөлт илэрдэг. Арьс гоо заслын эмч бол үүнийг бодит зовиур шаналгаа гэж хүлээж авч үйлчлүүлэгчдээ өөрөө өөртөө таалагдах, итгэл төгс болгохыг хичээдэг. Эрүүл арьс, үстэй хүн өөртөө итгэл төгс, ажил үйлс өөдрөг байдаг. Бидний хувьд арьсны эрүүл мэнд, зөв хэвийн үйл ажиллагааг дэмжих зөвлөгөө өгч эмчилгээ хийдэг.  Эрүүл арьс тухайн хүний “Нэрийн хуудас” “Бренд” нь байх ёстой.

- Удахгүй болох баяр наадамд зориулсан хямдрал урамшуулал байгаа юу?

- Манай эмнэлэгийн зүгээс зарим эмчилгээ үйлчилгээнүүддээ 10%-70% ийн хямдрал урамшуулал зарласан байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг 11313319 дугаарын утсаар аваарай.

Хаяг: СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, “ӨРГӨӨ” амаржих газрын баруун талд .

Утас: 11313319, 99188596

FB page: Med Esthetica

FB: Эмч Байгалмаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top