Сар бүрийн 3-ны өдөр Цус сэлгэлт судлалын үндэсний төвд “Цусаа бэлэглэх өдөр”-ийг өнгөрүүлдэг билээ. Энэ удаагийн цус бэлэглэх өдрийг аялал жуулчлалын салбартай хамтран гурав дахь жилдээ зохион байгууллаа. Тус үйл ажиллагаа нь ард иргэдэд цусны донорын талаар мэдээллийг хүргэх, доноруудад талархал илэрхийлэх, цусаа тогтмол бэлэглэдэг доноруудыг алдаршуулах зорилготой юм. Дэлхий дахинд цусны донорын баярыг тэмдэглэх, талархал илэрхийлэх, үйл ажиллагааг сурталчлах ажлыг жилд нэг удаа хийдэг бол Монгол Улс сар бүр зохион байгуулдгаараа онцлог. Монгол улсын хэмжээнд 180 мянган хүн цусны донорт бүртгэлтэй. Үүнээс 30 орчим мянган хүн тогтмол цусаа хандивладаг байна. Манай улсын цус, цусан бүтээгдэхүүний 80 орчим хувийг Цус сэлбэлт судлалын үндэсний төв үйлдвэрлэдэг ажээ.
Цусаа бэлэглэх өдрийн үеэр Цус сэлгэлт судлалын үндэсний төвийн чанар, цусны сонор сэрэмжийн албаны дарга Т.Алимаа “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь 24 цагийн турш тасралтгүй явагдаж байдаг. Тэгвэл тусламж үйлчилгээнд шаардлагатай цус, цусан бүтээгдэхүүнийг байнгын бэлэн байлгах нь зүйн хэрэг юм. Энэхүү бэлэн байдлыг хангах, нөөцийг бүрдүүлэхэд хувь хүн, албан байгууллага, хамт олны үүрэг чухал байдаг. Тийм учраас бид сар бүрийн 3-ны өдөр донорын талаарх мэдээллийг сэргээх үйл ажиллагааг явуулж байна” хэмээн ярилаа. Түүнчлэн энэ үеэр Г.Шомбонбаатарт “Мөнгөн донор”, П.Одмаа болон Д.Мэндбаярт “Хүрэл донор” цолыг гардууллаа. Мөн Б.Болортуяаг “Бахархал-50”, Б.Ганболдыг “Бахархал-40”, Г.Билгүүнийг “Бахархал-30”, Д.Мөнх-Очирыг “Бахархал-20”, П.Золзаяаг “Бахархал-10” тэмдгээр тус тус шагнасан юм.
“МӨНГӨН ДОНОР” Г.ШОМБОНБААТАР: ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ 110 УДАА ЦУСАА ХАНДИВЛАЖ БАЙНА
"Миний хувьд 2006 оноос хойш цусаа өгсөн. Одоог хүртэл нийтдээ 110 удаа цусаа хандивлаж, “Мөнгөн донор” цолын болзлыг хангасан байна. Цусаа өгөх нь Монгол Улсынхаа цусны донорын нөөцийг хангах, цаашлаад хүний алтан амийг аврах ач холбогдолтой байдаг. Донор болсноороо эрүүл мэндийн хувьд ач тустай. Учир нь хүний цус төлжиж, шинэчлэгддэг ач холбогдолтой гэж үздэг" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Эрүүл хүн нэг удаа 250-400 мл цус өгөх боломжтой бөгөөд 36-70 цагийн дотор нөхөн төлжсөн байдаг. Эмчийн үзлэг, шинжилгээгээр тэнцсэн тохиолдолд эрэгтэй хүн хоёр, эмэгтэй хүн гурван сарын дараа дахин цусаа бэлэглэж болно. Донорын бэлэглэсэн цусанд цусны бүлгийг тодорхойлох, ХДХВ, гепатит В болон С вирус, тэмбүү, бруцелёз зэрэг арав орчим шинжилгээнүүдийг хийдэг. Шинжилгээнд тэнцсэн цуснаас зургаан цагийн дотор багтаан үндсэн 4-10 төрлийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэдэг байна.
Н.ХАЛИУНАА
Сэтгэгдэл ( 1 )
\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00