Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн бээлийний хангалт сайн гэв

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 03

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийг бээлий хангалт муу гэх мэдээлэл цахим орчноор тараад буй. Энэ талаар Улсын Нэгдүгээр төв эмнэлгээс дараах тайлбарыг өгч байна. 

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад буй бээлийний хангалт, хог хаягдлын ангилалтай холбоотой тайлбарыг хүргүүлж байна.

Сүүлийн гурван жилийн байдлаар эмнэл зүйн тусламж үйлчилгээнд гурван төрлийн бээлийг жил бүр нэмэгдүүлж хэрэглэж ирсэн бөгөөд энэ хугацаанд хангалтын хүрэлцээгүй байдалтай холбоотой эрсдэл тулгамдаж байгаагүй. Одоо ч хангалт Ерөнхий мэс заслын тасаг болон бусад тасгуудад хүрэлцээтэй бэлэн байна. Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/505 тоот тушаал “Эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлыг ангилах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, боловсруулах, устгах заавар батлах тухай” тушаалын дагуу хог хаягдлын ангилал явагдаж байгаа.

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эм, эмнэлгийн хэрэгсэл хангах Эмзүйн алба 24 цагийн турш тасралтгүй хэвийн үйл ажиллагаатай ажиллаж байна. Уг өвчтөний хагалгааны шарх нь задгай учраас олон тооны салфетка, шархны боолт, хэрэгслийг хэрэглэдгээс гадна өвчтөний асаргаа, сувилгаанд хэрэглэгдэж байгаа ариун материал, бээлийний хүрэлцээг эмч сувилагчдын баг хангалттай хэмжээнд зохицуулан шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авсан болно. Өвчтөний онош: Фатеровийн хөхлөгийн хавдрын улмаас мэс засал хийгдсэн, хагалгаа маш эрсдэл, хүндрэл өндөртэй, тавилан хүнд тохиолдол юм. Одоогоор өвчтөний биеийн байдал хүнд, эрчимт эмчилгээ хийгдэж байна. Ар гэртэй уулзаж, зөвлөх үйлчилгээг үзүүлсэн" гэсэн мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top