Эрүүл мэндийн байгууллагууд баяр наадмын үеэр 24 цагийн бэлэн байдалд ажиллана

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 08

Улсын баяр наадмын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагууд тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хэрхэн хангаж ажиллах талаар Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хамтран өнөөдөр/2019.07.08/ мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн сайдын А/317 тоот тушаалын дагуу Эрүүл мэндийн яам болон холбогдох байгууллагууд тодорхой хуваарийн дагуу 24 цагаар ажиллах бөгөөд нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн Эрүүл мэндийнтөвийн Гэмтэл, Мэс засал, Дотор, Шүдний кабинет болон Шүд, эрүү нүүрний төв 10:00-15:00 цагийн хооронд ажиллах юм. 

Мөн үеэр Эрүүл мэндийн яамны 11-323002,

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 11-320981,

ХӨСҮТ-ийн 100 дугаарын утсыг ажиллуулж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбоотой иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэнэ. 

Баяр наадмын үеэр бороо хур элбэг, +25 хэмээс дээш халах тул үер усны аюул, наршилт, хоолны хордлогот халдвараас урьдчилан сэргийлэх, мөн бага насны хүүхэд, жирэмсэн эх, өндөр настанд тавих анхаарал халамжаа сайжуулахыг зөвлөж байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top