Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Чулуунбаатарыг өнгөрсөн долоо хоногт үүрэгт ажлаас нь чөлөөлж, нөхөн томилгоо хийжээ.
Тодруулбал, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирлаар сүүлийн жилүүдэд ажиллаж байсан Т.Мөнхсайхан томилогдон, өнгөрсөн баасан гаригт буюу 2019.07.05-нд албан ёсоор ажиллаж эхэлжээ.
Т.Мөнхсайханы хувьд анагаах ухааны магистр, клиникийн профессор бөгөөд 2006-2016 он хүртэл ГССҮТ-д их эмч, Үений дурангийн нийгэмлэгийн захирал, Монголын түлэнхийн сангийн тэргүүлэгч, Олон улсын үе судлалын нийгэмлэгийн тэргүүлэгч, гишүүн зэрэг үүргийг хавсран гүйцэтгэж байсан юм.
Сэтгэгдэл ( 2 )
Амжилт хүсье.
төлбөрөө төлбөл яадгиим