Наадмын өдрүүдэд 313 хүү, 293 охин мэндэлжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 07 сарын 14

Наадмын амралтын үеэр эрүүл мэндийн салбарынхан бэлэн байдалд ажиллаж байна. 2019 оны  долоодугаар сарын 11,12- ны өдрүүдэд улсын хэмжээнд 606 эх амаржиж 313 хүү, 293 охин мэндэлжээ. Эрүүл мэндийн байгууллагад 13118 иргэн хандсанаас эмнэлэгт хэвтэх шаардлагатай 3172 иргэнийг хэвтүүлж тусламж үзүүлжээ. Түргэн тусламжийн дуудлагаар 4572 иргэнд хүрч үйлчилсэн байна. Амралтын өдрүүдэд  гол усанд осолдох, зам тээврийн ослын дуудлага зонхилж буй аж.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top