Улаанбаатар хотод 2019 оны зургаадугаар сард ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол илэрчээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 274 болсон байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Сануулахад, 2018 оны эхний 11 сарын 15-ны байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 267 тохиолдол манай улсад бүртгэгдсэн. Монгол Улсад албан ёсоор бүртгэгдсэн тохиолдлуудыг авч үзвэл, ХДХВ-ийн халдварын тархалт нийт хүн амын дунд 0.1 хувиас бага, харин бэлгийн цөөнх эрэгтэйчүүдийн дунд 9.2 хувь байгаа нь манай улс Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын ангиллаар нийт хүн амын дунд ХДХВ-ийн халдварын тархалт багатай, харин эрсдэлт бүлгийн хүн амын дунд төвлөрсөн тархалттай орны тоонд орж байгаа юм.
2018 онд шинээр 16 тохиолдол оношлогдсон байна. Нас баралтын нийт 42 тохиолдол байгаагаас 2018 онд нэг тохиолдол нас баржээ.
Бүртгэгдсэн тохиолдлууд бүгд бэлгийн замаар дамжсан нь тогтоогдсон аж. Өнөөгийн байдлаар цус цусан бүтээгдэхүүнээр, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой, мөн эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
Нийт бүртгэгдсэн тохиолдлын 20 хувийг 15-24 насны, 40 хувийг 25-34 насны хүн ам эзэлж байгаа юм.
ХДХВ/ДОХ-ын нийт бүртгэгдсэн тохиолдлоос эмэгтэйчүүд 18.4 хувь, эрэгтэйчүүд 81 хувийг эзэлж байна.Нийт бүртгэгдсэн тохиолдлыг орон нутгийн харьяаллаар авч үзэхэд хөдөө орон нутгийн харьяалалтай 20.6 хувь, Улаанбаатар хотын харьяат 79.4 хувь байна.
ХДХВ/ДОХ-ын халдварт нөлөөлөх олон хүчин зүйлс байна. Тэдгээрээс дурдвал:
Халдварын тархалт ижил хүйстэн болон эмэгтэй биеэ үнэлэгчид гэсэн хүн амын хоёр бүлэгт төвлөрч байна.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 22 995 414 913