ЭМД-д хамрагдсанаар В,С вирусийн шинжилгээ хийлгэх боломжтой

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 26

Дэлхийн Хепатитийн өдрийг угтан Сүхбаатарын талбайд өнөөдөр /2019.07.26/ элэгний В, С вирусийн үзлэг, шинжилгээ, нарийн мэргэжлийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг хийлээ.

Тус өдөрлөгт дүүргүүдийн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд элэгний В, С вирусийн үзлэг, шинжилгээг үнэ төлбөргүй хийж үйлчилсэн билээ. Өдөрлөгт төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн буюу Хепатит В, С вирусийн эмчилгээ, шинжилгээ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дийлэнх байгууллагууд цугларсан билээ.

Дэлхийн Хепатитийн өдөр жил бүрийн долоодугаар сарын 28-ны өдөр тохиодог. Тус өдрийн хүрээнд энэхүү өдөрлөгийг нээлттэй явуулж байгаа юм. Мөн эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүл мэндийн даатгалгүй иргэдийг бүртгэж, даатгалд хамруулснаар үзүүлэх боломжтой юм. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүл мэндийн даатгалгүй иргэдийг бүртгэж мэдээлэл өгөх зэрэг үйлчилгээг үзүүлсэн билээ.

Өнөөдрийн энэхүү өдөрлөгт эрүүл мэндийн бүхий л байгууллагууд оролцсон. Тухайлбал, Улсын нэгдүгээр эмнэлэг, Улсын хоёрдугаар эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд болон дүүргүүдийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар зэрэг эмнэлгийн шат шатны байгууллагууд нэгэн дор 1000 гаруй иргэдэд үйлчилгээ үзүүлж буйгаар онцлогтой. 

Өдөрлөгийн үеэр Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн "Элэгний В, С вирус илрүүлэх үзлэг, шинжилгээг өдөр бүр өрх, сум, дүүргийн нэгдсэн эрүүл мэндийн төвд хийж байгаа. Иргэд харьяа дүүргийнхээ эмнэлэгт хандах ёстой. Өнөөдрийн үйл ажиллагааны зорилго нь энэхүү эрт илрүүлгийн ажлыг харуулж сурталчлан таниулж байна. Энэ оны долдугаар сарын 20-ны байдлаар эрүүл мэндийн даатгал төлсөн 900 орчим иргэдийг “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт хамруулсан. Вирус илрүүлэх шинжилгээ, оношилгоо, үзлэгийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргаж байгаа тул иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдах ёстой. Иргэд эрүүл мэндийн даатгалдаа хамрагдахгүй энэ үйлчилгээг авч чадахгүй хоцрогдож байна. Тиймээс иргэд үүргийнхээ дагуу даатгалд хамрагдах ёстой" хэмээн ярьсан юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top