Нэн ховор ургамлуудын удмын санг авч үлдэх судалгаа явагдаж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 10

Дэлхийн дулаарлаас үүдэлтэй цөлжилт, уул уурхайн олборлолт, усны хомстол, хүний зүй зохисгүй ажиллагаа буюу ашгийн төлөө эмийн ургамлуудад хошуурсан байдлаас болж дэлхий нийтэд ургамал нэн ховордох үзэгдэл элбэгшиж байгаа юм.

Манай орны хувьд ургамлын төрөл зүйлсийн баялгийн хувьд зарим орнуудтай харьцуулахад цөөн бөгөөд судлаачдын үзэж буйгаар 7000 гаруй зүйлээр тоологддог. Үүнээс 300 гаруй зүйлийн ховор ургамал, 132 зүйлийн нэн ховор ургамал тоологддог.

Тэгвэл монгол орны улаан дансанд орсон анагаах увдас бүхий нэн ховор ургамлуудыг хуруу шилний аргаар буюу эдийн үүсгүүрийн аргаар гаргаж авж удмын санг нь авч үлдэх судалгааны ажил амжилттай явагдаж байна. 

 

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top