Зүрхний агшилтыг дэмжих төхөөрөмжийг амжилттай суулгалаа

Ж.Сондор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 12

Улсын гуравдугаар эмнэлгийн Зүрхний хэм судлал, Зүрхний дутагдлын баг, Эрчимт эмчилгээний нэгдсэн тасаг, Ангиографийн оношилгоо эмчилгээний хамтарсан баг Зүрхний хүнд дутагдалтай 18 настай залууд зүрхний агшилтыг дэмжигч төхөөрөмж суулгах мэс заслыг амжилттай хийлээ. Энэхүү эмчилгээ нь хүнд болон дунд шатны зүрхний дутагдал өвчнөөр эмчлүүлж буй нийт эмчлүүлэгч нарт хэрэглэгдэх боломжтой ба биед суулгасан цахилгаан төхөөрөмжийн тусламжтайгаар зүрхний агшилтын үед цахилгаан сэрэлийн цочролийг үзүүлсэнээр зүрхний дараа дараагийн агшилтыг дэмжиж өгдөг юм.

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top