Монгол, Япон, Малайз, Энэтхэгийн төрийн тэргүүд Владивостокт очно

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 16

Ирэх есдүгээр сарын 4-6-нд ОХУ-ын Владивостокт болох Эдийн засгийн форумд таван орны төрийн тэргүүн оролцоно гэж зохион байгуулагчид мэдээллээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Монголын Ерөнхийлөгч Х.Баттулга, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Малайзийн Ерөнхий сайд Махатхир Мохамад, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар форумын үйл ажиллагаанд оролцож, үг хэлнэ.

Форумын үеэр Жигоро Каногийн нэрэмжит жүдо бөхийн олон улсын тэмцээн болно. 18 хүртэлх нас залуу тамирчдын тус тэмцээнийг Владимир Путин, Х.Баттулга, Шинзо Абэ нар үзэж сонирхох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top