“Bank of China” Грект салбараа нээнэ

2019 оны 08 сарын 23

Хятадын “Bank of China” банк  энэ оны сүүлээр Грект салбараа нээнэ гэж мэдэгдлээ. Тус банкны Европын хэсгийн тэргүүн Чжоу Лихонг Грекийн Гадаад хэргийн сайд Никос Дендиастай хийсэн уулзалтын дүнд талууд харилцан тохиролцоонд хүрсэн байна.

“Bank of China” нь Хятадын дөрвөн том улсын банкны нэг. Төв нь Бээжин хотод байдаг. 1912 онд байгуулагдаж, 311 мянган ажилтантай энэ банк дэлхийд наймад эрэмбэлэгддэг билээ. Нийт 3,091 их наяд долларын активтай.

Охин компаниуд

BOC Hong Kong (Group) Limited (Хонконг)

BOC International Holdings Limited (Хонконг)

Bank of China Group Insurance Company Limited (Хонконг)

Bank of China Group Investment Limited (Хонконг)

Tai Fung Bank Limited (Макао)

Bank of China (UK) Limited (Их Британи)

BOC Insurance Company Limited (Бээжин)

BOC Financial Asset Investment Company Limited (Бээжин)

BOC Hong Kong (Holdings) Limited (Хонконг)

Bank of China (Hong Kong) Limited (Хонконг)

BOC Credit Card (International) Limited (Хонконг)

BOC Group Trustee Company Limited (Хонконг)

BOC Aviation Limited (Сингапур)

Bank of China (Luxemburg) S.A. (Люксембург, салбар нь Роттердам, Брюссель, Варшав, Стокгольм, Лиссабон)

Bank of China (Hungary) close ltd. (Унгар, салбар нь Будапешт, Прага, Вена)

Bank of China Srbija A.D. Beograd (Серби)

Bank of China (Canada) (Канад)

Bank of China ltd - Abu Dhabi (АНЭУ)

Bank of China (New Zealand) ltd (Шинэ Зеланд)

Bank of China (Australia) ltd (Австрали)

JSC AB (Bank of China Kazakhstan) (Казахстан, Алматы)

Bank of China (Malaysia) Berhad (Малайз)

Bank of China (Thai) Public Company Limited (Таиланд)

Мөн Нью-Йорк (АНУ), Лондон (Их Британи), Парис (Франц), Милан (Итали), Франкфурт (Герман), Сингапур, Токио (Япон), Сөүл (БНСУ), Тайбэй (Тайвань), Коломбо (Шри-Ланк), Ханой (Вьетнам), Бруней, Жакарта (Индонез), Пномпен (Камбож), Манила (Филиппин), Сидней (Австрали), Доха (Катар), Карачи (Пакистан), Дубаи, Панам, Кайманы арлуудад салбартай.

Туркийн Истанбул, Бахрейны  Манама, Мьянмарын Янгон, Монголын Улаанбаатарт төлөөлөгчийн газартай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top