Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар манай улсад айлчилж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлал өнөөдөр /2019.09.03/ албан ёсоор эхэлж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн дөрөв дэх удаагийн айлчлал, түүхэн ойтой давхцаж буй билээ. Монгол судлаач Юрий Николаевич Кручкинээс уг айлчлалтай холбогдуулан манай сурвалжлагч байр суурийг нь сонслоо. Тэрбээр "Айлчлалын үр дүн хэдэн цагийн дараа тодорхой болох байх.
Төмөр замын талаар 20 жил яригдсан ч тодорхой алхмууд хийгдээгүй байгаа. Энэ айлчлалаар төмөр замын талаар тодорхой алхмууд хийгдэх болов уу гэсэн хүлээлт байна.
Өмнөх айлчлалын хүрээнд яригдсан асуудлууд шударгаар хэлэхэд үр дүнд хүрээгүй" гэхчлэн байр сууриа илэрхийлж байна.
ВИДЕО ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 0 )