АЙЛЧЛАЛ: В.Путин татвар БУУРУУЛАХ-ыг дэмжих үү?

2019 оны 09 сарын 03

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.Путины манай улсад хийж буй айлчлалын хүрээнд ямар асуудлууд шийдвэрлэгдэх вэ гэдэг нь хүлээлт үүсгэсэн анхаарал татсан сэдэв болж байна. Монгол судлаач Юрий Николаевич Кручкин  уг айлчлалтай холбогдуулан байр сууриа илэрхийлэхдээ Оросын Холбооны Улсын талаас Монгол Улсын бараа бүтээгдэхүүнд ногдуулж байгаа гаалийн татварыг хүчингүй болгох чиглэлд шийдвэр гарах болов уу гэсэн хүлээлттэй байгаагаа илэрхийлсэн. АНУ, Япон, Европын холбоо нь Монгол Улсын бараа бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх чиглэлийн бодлого баримтлаж буй учраас Оросын Холбооны Улс ч энэ чиглэлд анхаарах байх гэж тэрбээр хэлж байна.

Тэгвэл В.Путин манай улсад ирэхийнхээ өмнөхөн “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Гаалийн татварыг бууруулах тухайд гэвэл 2015 онд Евразийн эдийн засгийн комисс, Монголын талын хооронд байгуулсан хамтарсан ажлын хэсгийнхэн хоёр талын худалдааны үр ашгийг дээшлүүлэх, үүний дотор саад тотгорыг арилгах, гаалийн хяналтын удирдлагын системийг сайжруулах, эрүүл ахуйн хэм хэмжээг харилцан уялдаатай болгох зэрэг ажлыг гүйцэтгэж байна. Ихэнх тохиолдолд техникийн шаардлагыг хөнгөвчлөх нь ажил хэргийн хамтын ажиллагаанд татварыг бууруулахаас илүү хүчтэй түлхэц болж өгдөг шүү.” хэмээн байр сууриа илэрхийлсэн байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top