Дроны довтолгоо дэлхийн нефтийн үнийг өсгөлөө

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 17

Саудын Араб улсын нефть боловсруулах үйлдвэрт халдлага гарсны дараа дэлхийн нефтийн үнэ 15 хувиар өсжээ. Brent маркийн нефть нэг баррель нь 69,27 ам.доллар болж нэмэгдсэн WTI маркийн нефтийн үнэ 62,66 ам.доллар болж өссөн байна.

Өнгөрсөн Бямба гарагт Саудын Арабын “Saudi Aramco” улсын компанийн хоёр нефтийн объектод түймэр гарсан. Гал түймрийн хариуцлагыг Йемений босогчид хүлээсэн бөгөөд дроноор халдлага хийсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top