Цайр дутлын эсрэг аяны хүрээнд Монгол Улсын ууган хувийн сургууль болох "Тольт" бүрэн дунд сургууль өнөөдөр цайр болон эрдэс минералаар баяжуулагч төхөөрөмжийг суурилуулан "усны булан"-г сурагчдадаа зориулан нээлээ.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн хэрэглэж байгаа усны чанар олон улсын стандартад нийцээгүй байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Өөрөө хэлбэл манай улсад өдөр тутам хэрэглэгдэж буй ус нь ямар ч эрдэс бодисгүй төдийгүй хлороор цэвэршүүлсэн нойл ус байдаг ажээ. Тиймээс засгийн газраас хүүхдийн эрүүл ахуй, эрүүл аюулгүй орчинд суралцах эрхийн дагуу Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг бүрийн усны чанарыг сайжруулах буюу анхаарах саналыг хүргүүлэхээр ажлын хэсэг гарч ажиллаж эхлээд байна. Иймд “Тольт” бүрэн дунд сургуулийн зүгээс “Цайр дутлын эсрэг аян”-ы хүрээнд “Ospring” брэндтэй хамтран усыг дээд зэрэглэлээр цэвэршүүлж цайр болон эрдэс минералаар баяжуулагч орчин үеийн технологийг сургуульдаа суурилуулж “Усны булан” нээсэн юм. Ингэснээр сурагч, багш бүр тус цэвэршүүлэгчээр дамжуулан эрүүл мэнддээ нэн хэрэгцээт цайр болон бусад амин дэмүүдийг авах боломж нээгдэж байгаа юм. Улмаар багш, сурагчдын дархлаа сайжирч хичээллэх эрч хүч нэмэгдэх давуу талтай.
Цайртай шүлтлэг ус нь хүүхдийн эрүүл мэндэд нэн шаардлагатай. Өөрөөр хэлбэл цайр дуталд орсон хүүхдийн өсөлт зогсонги байдалд орж үс унах, анхаарал төвлөрөлт муудах, нойргүйдэх, үнэр амтны мэдрэмж буурах, суулгах бөөлжих зэрэг эрүүл мэндийн хурцадмал байдалд орох эрсдэлтэй байдаг байна. Иймд бидний зүгээс манай сургуульд сурч буй хүүхэд бүрт дархлаагаа дэмжих тэр ч байтугай цайр дутлаас сэргийлэх боломжийг олгож байна.
Тус усны буланд хүүхдэд хэрэгтэй олон төрлийн мэдээ мэдээлэл, зөвлөгөө байхаас гадна ус хэмээх чандмань эрдэнийн ач холбогдлын талаар сурагчдадаа ойлголт хүргүүлэх юм. Мөн цайр дутлын эсрэг аяны хүрээнд бусад ерөнхий боловсролын сургууль бүр “Усны булан”-тай болох боломжтой болж буй билээ.
“Тольт” бүрэн дунд сургуулийн хувьд суралцагч нарынхаа эрүүл мэндэд анхаарахаас гадна багш ажилчдынхаа эрүүл мэндэд давхар анхаарч байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )