Монгол эмч нар анх удаа зургаан настай хүүхдийн бөөрний чулууг дурангаар авах мэс заслыг амжилттай хийлээ.
Тодруулбал, ЭХЭМҮТ-ийн бөөрний мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж буй зүүн бөөрний тэвшний чулуу оноштой зургаан настай хүүхдэд арьсны гаднаас бөөрөнд хатгалт хийн дурандаж чулууг бутлан авсан байна.
Дурангийн хагалгааг Улсын нэгдүгээр эмнэлгийн Урологи-Андрологийн төвийн эмч нар болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар хамтарч хийжээ.
Эх сурвалж: ЭМЯ
Сэтгэгдэл ( 0 )