Эрүүл мэндийн байгууллагууд угаарын хийн хордлогод орсон иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй, шуурхай үзүүлж байна.
Хордлогын тусламж үйлчилгээг 28 хүнд үзүүлж, 15 хүн хэвтэн эмчлүүлснээс одоогийн байдлаар 8 хүний биеийн байдал сайжирч эмнэлгээс гарчээ.
ЭМЯ-ны харъяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв 24 цагийн бэлэн байдалд ажиллаж, тандалт судалгааг үргэлжлүүлэн хийж байна.
Сэтгэгдэл ( 0 )