Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй Эмч нарын VI их хурал “Эрүүл мэндийн хөгжлийн тулгуур” уриан дор Төрийн ордонд өнөөдөр /2019.10.16/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Тус хуралд Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн 800 гаруй эмч, сувилагч нар оролцож буй бөгөөд тэд салбартаа тулгамдсан асуудлаа хэлэлцэж, санал бодлоо солилцож байгаа юм.
Өчигдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн яамнаас энэ онд ажлын байрны үнэлгээнд суурилсан цалингийн систем шинээр нэтрүүлсэн нь эмч, сувилагчийн амьдралд бодит дэмжлэг үзүүлсэн явдал болсон тухай дурдав.
Тухайлбал эмчийн цалинг 27-47 хувь, сувилагчийн цалинг 10-30 хувиар нэмэхээр болсон аж. Ирэх онд энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэх бөгөөд эмч, сувилагч нарт төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох юм байна.
Үүнд,
Сэтгэгдэл ( 0 )