Эрүүл мэндийн ажилтны урамшууллыг 20 хувь болгож НЭМЛЭЭ

2019 оны 10 сарын 31

Засгийн газрын өчигдрийн /2019.10.30/ хуралдаанаар Эрүүл мэндийн ажилтны урамшууллыг нэмэх шийдвэр гаргалаа.

Одоогийн зохицуулалтаар эрүүл мэндийн ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэлийг харгалзан үндсэн цалингийн 10-15 хувиар сар бүр тооцож, мөнгөн урамшуулал олгож байгаа. Үүнийг өөрчилж, 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтанд үндсэн цалингийн 10-20 хувиар сар бүр тооцож, мөнгөн урамшуулал олгож байхаар шийдвэрлэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top