Улсын нэгдүгээр төв эмнэлэг үйлчилгээгээ сайжруулж, өнгө заслаа

Ж.Сондор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 01

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, яамны удирдлагын багийн төлөөлөл өнөөдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажиллалаа. Нэгдүгээр эмнэлгийн Амбулаторийн угтах хэсэг, лабораторийн тасаг, эрчимт эмчилгээний тасаг, урологийн үзлэгийн хэсэг, 1 давхрын коридорын хэсэг, эмзүйн алба, гадна машины зогсоолын иж бүрэн засвар хийгдэж шинэчлэгджээ.

Засвар шинэчлэлийн ажлаас гадна менежмент, зохион байгуулалтын шинэлэг, аргачлалуудыг үйлчилгээндээ нэвтрүүлж иргэдийн шинжилгээний хариугаа автомат машинаас иргэний үнэмлэхээрээ авах, цаг урьдчилан захиалах, онлайнаар үзлэгийн цаг товлох үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна. 

 Нийтдээ 600 гаруй сая төгрөгийн засварын ажил хийгдсэн ба 300 гаруй сая төгрөгийн ажил улсын төсвөөр хийгдэж, үлдсэн төсвийг хувийн аж ахуй нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд хийж гүйцэтгэжээ. Мөн засвар шинэчлэлийн ажлаас гадна менежмент, зохион байгуулалтын шинэлэг аргачлалуудыг үйлчилгээндээ нэвтрүүлж, иргэдийн шинжилгээний хариугаа автомат машинаас иргэний үнэмлэхээрээ /цаашидхурууны хээгээр/ авах, хөдөө орон нутгийн иргэд нэгдсэн эмнэлгээрээ дамжуулж үзлэгийн ца гурьдчилан захиалах, онлайнаар үзлэгийн цаг товлох үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байгаа юм.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал Т.Мөнхсайхан: Манай эмнэлэг засвар шинэчлэлийн ажлаас гадна иргэдэд хүндрэл чирэгдэл гаргахгүй үйлчлэх тал дээр ажиллаж байгаа. Иргэд лабораторийн шинжилгээ авах тал дээр их чирэгдэл гардаг. Учир нь манай эмнэлэг төсөвтөө багтаасан шинжилгээ авахаар дараагийн сарын төсөв гартал үйлчлүүлэгчид их хүлээгддэг учраас иргэд хувийн үнэтэй лабораторид очиж өгдөг. Зарим нь 100 хувь баталгаатай гэж хэлэхэд хэцүү шинжилгээ авчирдаг. Тэгэхээр энэ байдлыг болиулж эмнэлэгтээ авдаг болох тал дээр манай эмнэлэг ажиллаж байгаа. Манай эмнэлгийн хувьд 2024 он хүртэл мастер төлөвлөгөө гаргаж ажиллаж байгаа. 2020 онд амбулаторийн хэсгийн үйлчилгээ, засварын хувьд 100 хувь цэгцэнд нь оруулна. 2021 онд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тасгуудын орчны шинэчлэлтүүдийг хийхийг зорьж байгаа. Иргэд улсын эмнэлгээр тав, тухтай, сэтгэл ханамжтай үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

Мөн энэ ажлын хүрээнд аймаг дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүдэд тусламж үйлчилгээ, сургалт арга зүйн зөвлөгөө зэрэг олон ажлуудыг хамтран зохион байгуулж "Салбарын хөгжилд хамтдаа" уриалгыг дэвшүүлэн ажиллаж байна Олон улсын жишигт нийцүүлэн тав тухтай орчныг бүрдүүлсэн нь улсын эмнэлгүүдийн хувьд хөгжлийн шинэ үе шат болохуйц үр дүнтэй ажил юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top