Улсын I эмнэлэг 600 сая төгрөгөөр ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛ хийжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 04

Өвчин зовуурьтай хүмүүс л эмнэлгийг зорьдог гэхэд хилсдэхгүй. Урт дараалалд бухимдсан иргэд, ачаалалтай ажилдаа дарагдсан эмч нарын дүр зураг улсын эмнэлгийн үүднээсээ эхлээд үйлчлүүлэх хүсэл мохоодог, цаг нар үрдэг байсан цаг саяхан. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт шил толь болсон шинэхэн танхимд ухаалаг дугаар таслагчаас эхлээд тохилог буйдан, цэвэрхэн, найрсаг орчинд өдөржин үйлчлүүлээд баймаар санагдав. Учир юу гэвэл Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Амбулаторийн угтах хэсэг, Лабораторийн тасаг, Эрчимт эмчилгээний тасаг, Урологийн үзлэгийн тасаг, нэг давхрын коридорын хэсэг, Эмзүйн алба, гадна машины зогсоолын иж бүрэн засвар хийгдэн, шинэчлэгдэж өнөөдөр салбарын сайддаа танилцуулав.

 

Менежмент, зохион байгуулалтын шинэлэг аргачлалуудыг үйлчилгээндээ нэвтрүүлж, иргэд шинжилгээний хариугаа автомат машинаас иргэний үнэмлэхээрээ /цаашид хурууны хээгээр/ авах, хөдөө, орон нутгийн иргэд нэгдсэн эмнэлгээрээ дамжуулж үзлэгийн цагийг урьдчилан захиалах, онлайнаар үзлэгийн цаг товлох үйлчилгээг нэвтрүүлж эхэлжээ. Өнгөрөгч сард 21 аймгийн эмнэлгийн 13А маягт олгодог эмч нарыг сургалтад хамруулж, цахимаар цаг хэрхэн авах тухай заавар, зөвлөгөө өгсний зэрэгцээ Багануур дүүрэгт тус эмнэлгээс очиж сургалт явуулсан байна.

Нийтдээ 600 гаруй сая төгрөгийн засварын ажил хийгдсэнээс 300 сая төгрөгийн ажил улсын төсвөөс хийгдэж, үлдсэн төсвийг аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд хийж гүйцэтгэжээ.

Мөн засвар шинэчлэлийн ажлаас гадна менежмент, зохион байгуулалтын шинэлэг аргачлалуудыг үйлчилгээндээ нэвтрүүлж, иргэд шинжилгээний хариугаа автомат машинаас иргэний үнэмлэхээрээ /цаашид хурууны хээгээр/ авах, хөдөө, орон нутгийн иргэд нэгдсэн эмнэлгээрээ дамжуулж үзлэгийн цагийг урьдчилан захиалах, онлайнаар үзлэгийн цаг товлох үйлчилгээг нэвтрүүлж эхэлжээ.

Өнгөрөгч сард 21 аймгийн эмнэлгийн 13А маягт олгодог эмч нарыг сургалтад хамруулж, цахимаар цаг хэрхэн авах тухай заавар, зөвлөгөө өгсний зэрэгцээ Багануур дүүрэгт тус эмнэлгээс очиж сургалт явуулсан байна.

 

Цаанаа л сэтгэл хангалуун суугаа үйлчлүүлэгчд ийн сэтгэгдлийг сонсоход Ховд аймгаас ирсэн хижээл насны эмэгтэй “Өмнө нь хөдөө орон нутгаас ирж үйлчлүүлэх их хүндрэлтэй байдаг байсан. Хүлээлэгт наанадаж хэдэн долоо хоногийн цаг хугацаа, цаанадаж зардал мөнгөний чирэгдэл гардаг байсан бол аймгийнхаа нэгдсэн эмнэлгээр дамжуулж цаг аваад ирэхэд аль аль талын хэмнэлттэй амар болжээ. Хүлээж байх хоорондоо сэтгэл ханамжтай сууна “ гэсэн бол Архангай аймгаас ирсэн эрэгтэй “Би энэ эмнэлэгт яаралтайгаар бөөрний хагалгаанд орж алтан гартай эмч нарынхаа буянаар бие маань одоо сайжирсан. Одоо боолтоо хийлгээд явж байна. Намайг урьд нь ирж үйлчлүүлэхэд ийм байгаагүй. Одоо  бол түргэн шуурхай, эелдэг боловсон сайхан болжээ. Үүн шиг олон сайхан эмнэлэгтэй болбол сайн байна” гэлээ.

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал Т.Мөнхсайхан “Манай эмнэлэг засвар шинэчлэлийн ажлаас гадна иргэдэд хүндрэл чирэгдэл гаргахгүй үйлчлэх тал дээр ажиллаж байгаа. Иргэд лабораторийн шинжилгээ авахаар дараагийн сарын төсөв гартал үйлчлүүлэгчид хүлээдэг учраас иргэд хувийн үнэтэй лабораторид очиж өгдөг. Зарим нь 100 хувь баталгаатай гэж хэлэхэд хэцүү шинжилгээ авчирдаг. Тэгэхээр энэ байдлыг болиулж, эмнэлэгтээ авдаг болох тал дээр  эмнэлэг ажиллаж байна. Манай эмнэлгийн хувьд 2024  он хүртэл мастер төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. 2020 онд амбулаторийн хэсгийн үйлчилгээ, засварыг 100 хувь дуусгана. 2021 онд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тасгуудын орчны шинэчлэлтийг хийнэ. Иргэд улсын эмнэлгээр тав тухтай, сэтгэл ханамжтай үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ” гэлээ. Мөн эмнэлгийн хувьд багаж тоног төхөөрөмж дутмаг байдаг талаар нэмж хэлэв.

Тус эмнэлэг нь энэ жил 94 жилийнхээ ойтой золгож байгаа юм. 800 гаруй эмч, ажилтантай, амбулаторид 59 кабинет, 28 төрөлжсөн нарийн мэргэжлийн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг бөгөөд жилд дунджаар 290 мянган хүн үйлчлүүлдэг. Улсын хэмжээнд лавлагаа шатлалын үйлчилгээ үзүүлдэг учир үйлчлүүлэгч маш ихтэй. Үйлчлүүлэгчийн ачааллыг бууруулах тал дээр цахим бүртгэл, үзлэг, оношилгоог шуурхай болгож олон дахин ирдэг асуудлыг багасгахын тулд зохион байгуулалт, орчны сайжруулалтын ажлыг өнгөрөгч долоодугаар сараас эхлэн хийжээ. Үүний зэрэгцээ этехникийн шинэчлэлийг сайжруулсан нь эмч мэргэжилтнүүд болон үйлчлүүлэгчдийн хооронд гарах чирэгдэл хүндрэлийг бууруулах юм.

Амбулаториудаар орж танилцах үеэр тус эмнэлгийн Эмнэл зүй, эмгэг судлалын лабораторийн эмч Ж.Саранцэцэг “Энэ бол цусны донор шалгах, хөхний хавдар оношлоход нуклийн хүчлийн дарааллыг тодорхойлдог, цусны хавдрын эмгэг генийг илрүүлэн тоолж, эмчилгээний өмнөх болон дараах хяналтыг хийдэг аппарат. Программ нь вишн нэг учир вишн гурав болгож байж аппаратаа таниулна. Шинэчлэл хийхийн тулд 45 мянган доллар буюу 120-оод сая төгрөг шаардлагатай байгаа” гэж хэлэв.

Амбулаторийн эрхлэгч н.Анхтуяа “Амбулаторийн угтах үйлчилгээний орчин төдийгүй үйлчилгээний ажилчдын үйлчилгээний соёлыг дээшлүүлсэн.Өмнө нь цахим бүртгэлийн хоёр жижиг зааланд 1000-3000 хүн үйлчлүүлдэг байсан бол одоо  200-250 хүний багтаамж бүхий нэг том заалтай, 10 үйлчилгээний ажилтан цахимаар бүртгэж нэг дор үйлчилгээ үзүүлж байна.  Жил жилийн дунджаас харахад үйлчлүүлэгчийн тоо 500-600 хүнээр өссөн үзүүлэлттэй байна. Энэ ажлын хүрээнд аймаг, дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүдэд тусламж, үйлчилгээ, сургалт арга зүйн зөвлөгөө өгөх зэрэг олон ажлыг хамтран зохион байгуулж “Салбарын хөгжилд хамтдаа” уриалгыг дэвшүүлэн ажиллаж байна. олон улсын жишигт нийцүүлсэн тав тухтай орчныг бүрдүүлсэн нь улсын эмнэлгүүдийн хувьд хөгжлийн шинэ үе шат болохуйц үр дүнтэй ажил юм” гэлээ.

Сайд, төлөөлөгчид болон эмнэлгийн удирдлага эмч нар шинэхэн лабораториудаар явж танилцах үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “2011 онд манай ээж харвалт өгөөд Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт ирж байсан. Тэр үед эмнэлгийн орчин нөхцөл, техник технологи дутмаг, маш хэцүү байсан. Аргагүйн эрхэнд Хоёрдугаар эмнэлэг рүү шилжүүлж байлаа. Тэр үетэй харьцуулахад одоо бол зүйрлэх аргагүй сайхан болжээ. Баярлалаа Мөнхсайхан дарга аа, хамт олонд нь баяр хүргэе” гэж хэллээ. 

Эмнэлгийн үйлчилгээ, орчинтой танилцсаны дараа хурлын танхимд тус эмнэлгийн ерөнхий захирал Н.Мөнхсайхан эмч нартаа болон салбарын сайдад 100 хоногийн ажлын тайлангаа товчхон танилцуулав. Стратеги, төлөвлөгөөний бодлогоор дүүрэг, орон нутгийн эмнэлгээ чадавхжуулахад анхаарч ажиллавал улсын эмнэлгийн ачаалал буурна гэдгийг тэрбээр онцолж байв. Мөн яаралтай тусламжийн бүтэц зохион байгуулалт, шинэчлэлтийг гаргаж, 90 орчим сая төгрөгийн төсөв шаардлагатай байгаа талаар тэрбээр нэмж дурдав. Үүний дараа  Д.Сарангэрэл эмч нарт хандаж үг хэлэхдээ шинэ эмчилгээ  болон техник технологийн сургалтад өндөр хөгжилтэй оронд суралцах хүсэлтэй эмч нарын зардлыг нь даахад бэлэн, мөн Урологийн тасаг, бөөрний тасаг  болон хурлын танхимд засвар хийхэд нь шаардлагатай төсвийг ирэх онд батлуулахаа амлав.

Эрүүл мэндийн яамны Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Нарантуяа эмч нарын хийж бүтээж буй хөдөлмөрийг бодит үнэлгээгээр дүгнэнэ. 10 хүн үзэх, 100 хүн үзэхийн хооронд асар их ялгаа бий. Цаашид хийснээрээ цалинждаг системтэй болно. Мөн эрүүл мэндийн салбарын эмч нарын цалинг ирэх оны эхний өдрөөс ажилласан жилийн нэмэгдэл 20-25 хувь, үндсэн цалинг  найман хувь нэмэхээ мэдэгдэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top