Кенид зорчсон 19 монгол иргэнээс ХОЛЕР илрээгүй тул тусгаарлалтаас гаргажээ

2019 оны 11 сарын 19

Кени улсад болсон Олон улсын хуралд оролцсон Монголын 19 иргэнийг ирсэн даруйд нь ХӨСҮТ-д тусгаарлаж, холер өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулсан билээ. 

Дээрхи хүмүүст 6, 48, 72 цагаар холер өвчний шинжилгээ хийж, халдвар эсэргүүцэх арга хэмжээг авсан ба өнөөдөр /2019.11.19/ 12:00  цагт 19 хүний шинжилгээний эцсийн хариу гарч, холер өвчин үүсгэгч нян илрээгүй тул тусгаарлалтын дэглэмээс гаргажээ. 

Эх сурвалж: ЭМЯ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top