Нэрт жүжигчин Латиф агсны бага хүү Нурбулан энэ сарын 19-ны өдөр Шанхай хотод хагалгаанд орж амжилттай даван гарлаа. Алиалагч, жүжигчин Л.Нурбулан нь “Уушгины буглаа” өвчнөөр өвчилж Монголын эмч нарын хариуцлагагүй байдлаас үүдэн өвчин хүндэрч хэвтрийн байдалтай жил гаруй хугацаа үдсэн. Өвчний онош “Уушгины буглаа, улаан хоолойн цоорол”. Одоогоор биеийн байдал хэвийн сэхээн амьдруулах тасгаас өнгөрөгч шөнө энгийн тасагт шилжжээ. Гэвч эхний удаа хийсэн тус хагалгаа хангалтгүй төдийгүй ахин нэг хагалгаа хийлгэх шаардлагатайг Шанхай хотын эмнэлгийн эмч нар зөвлөсөн байна.
Өнгөрсөн хугацаанд өрнөсөн “Дулаан сэтгэл” хандивын аяны тусламжтайгаар Монголын болон дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа Монголчуудынхаа сайхан сэтгэлийн хандиваар эмчилгээний зардлыг босгосон боловч дахин нэг хагалгаа хийлгэх шаардлага үүссэн юм. Иймд дулаан сэтгэлт Монголын ард түмнээсээ сэтгэлийн хандив хүсэж байгаа билээ.
Хандивын данс: 5072040873 Хаан банк; Л.Нурбулан
Монголын мянга мянган хүүхэд багачуудын хайртай жүжигчин Латифын Нурбуланд сэтгэлийн хандиваа хайрлая.
Сэтгэгдэл ( 5 )
Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37
ЭРҮҮЛ ЭНХ ИНЭЭД ХӨӨР АЗ ЖАРГАЛ САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ!
хеерхий дее, ахиад нэг хэрэгтэй гэж байна.сайхан сэтгэлт хумуус минь туслаарай.хурдан сайхан эдгэрээсэй
ervvl enhiig hvsiee
Урлагийнхан сайхан сэтгэлтэй юмаа/зарим/ нь нэгийгээ босгоод л ирлээ.Баяр хүргий.Эрүүл энхийг хүсэн ерөөе.