Хүсэлт гаргасан хүүхэд бүрт МӨНГӨ ОЛГОХ тогтоолыг баталлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 28

УИХ-ын чуулганы өнөөдөр /2019.11.28/-ийн нэгдсэн хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон гишүүдийн 65.9 хувийн саналаар баталлаа.

УИХ-ын тогтоолын төсөл батлагдсанаар 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 нас хүртэлх насны, хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт сар бүр хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бэлэн мөнгөөр олгож эхлэх юм.

НХХЯ-наас ирүүлсэн мэдээллээр Монгол Улс нэг сая 193 мянган хүүхэдтэй бөгөөд одоогоор нэг сая хүүхдэд “Хүүхдийн мөнгө” олгодог аж.

Харин нэмж 130 мянган хүүхэд “Хүүхдийн мөнгө” авах хүсэлтээ өгөх судалгаа гарсан бөгөөд ирэх жилээс нийт нэг сая 130 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгоно гэсэн тооцоо гарсан байна.

Дашрамд дурдахад, Хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан иргэд Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас хүсэлтээ баталгаажсан эсэхийг нягтлах шаардлагатай гэдгийг албаныхан сануулж байсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.219.41) 2019 оны 11 сарын 28

Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37

0  |  0
Top