Д.Лхамсүрэн: Хүүхдийн мөнгө олгох аргачлал ЗӨВ АЖИЛЛАЖ байгаа

2023 оны 01 сарын 17

Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар өнөөдөр /2023.01.17/ ХНХЯ, Үндэсний статистикийн хороо, Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хамтран мэдээлэл хийж байна.


ҮСХ-ны дэд дарга Д.Лхамсүрэн "Хүүхдийн мөнгийг олгохдоо дэлхийн 40 гаруй улсад хэрэглэдэг Өрхийн аж байдлын үнэлгээ хийдэг аргыг ашигласан. Энэ аргачлалын дагуу нийт өрхийн үнэлгээг хийж, хүүхдийн мөнгө олгох зорилтот бүлгийг тодорхойлсон. Хүүхдийн мөнгө олгох зорилтот бүлэгт 91% нь хамрагдаж байгаа. Хүүхдийн мөнгө олгох өрхийг сонгох босгыг тогтоосон.

 

Энэ аргачлал дэлхийн 40 гаруй улсад амжилттай туршигдсан, орлого болон хөрөнгийн үнэлгээнд суурилж, өрхийн аж байдлыг тогтоодог тогтолцоо. Аргачлал нь зөв ажиллаж байгаа гэдэгт Ажлын хэсэг болон боловсруулсан баг хамт олны зүгээс бүрэн итгэлтэйгээр та бүхэнд мэдэгдэж байна.

Үүн дээр гарч байгаа нэг эрсдэл нь аргачлалыг боловсруулж тооцоолох хугацаатай уялдаад, иргэдийн мэдээлэл, жишээ нь үл хөдлөх хөрөнгөө борлуулчихаад, борлуулсан үл хөдлөх хөрөнгө нь борлуулсан эзэнд үл хөдлөхийн гэрчилгээг шилжүүлэх хүртэл зарцуулагдах хугацаа гэх мэт зүйлтэй уялдаад, мэдээллийн чанарын асуудал гарахыг үгүйсгэхгүй.

Тиймээс хэрвээ иргэдийн мэдээлэлд чанарын асуудал байвал төр, иргэн хамтраад мэдээллийн чанараа сайжруулах, үнэн бодит байдлыг хангах тал дээр хамтарч ажиллах нь зүйтэй гэдэг төлөвлөгөөтэй байгаа" гэлээ.
 

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Я(202.9.47.49) 2023 оны 01 сарын 18

Мөнгө хасах аргачлал хэнд хэрэгтэй вэээ.бүгдэд нь өгөөчээ...нүүрсний хулгайчдаа дийлэхгүй бж..хүүхэд дээрэлхэж байна уу

1  |  0
Я(202.9.47.49) 2023 оны 01 сарын 18

Хүүхдийн мөнгө аргачлалаа болиочээээ.

1  |  0
Зочин(119.40.98.177) 2023 оны 01 сарын 17

Цаг үеэ мэдэрч ажлаа хийгээч.

0  |  0
Ц(202.9.46.40) 2023 оны 01 сарын 17

Гомдолтой бухимдалтай байна...барааны үнэ эм тарианы үнэ өдрөөр өсөж бхад хүүхдүүдийг бүлтийтэл яаж ялгаж чадаж б.аа.ий төр хаана ч бхгүй.тэр 40 улсад чинь ч тэр харин нэмж бхад

2  |  0
Ц(202.9.46.40) 2023 оны 01 сарын 17

Тэр 30 гэр бүл баячуудаасаа асуугаадл хүүхдийн мөнгийг нь хасаач.бусдаднь өгөхөд болно биздээ.юун аргачлал хийж худлаа цалин авч суудаг юм бэ..эм тарианы мөнгийг нь харин нэмж хөнгөлөх ёстой шүү.хүүхэд ямар тэтгэвэр.цалин авдаг юмуу.жаахан цалин орлоготой гэртэй ажилгүй олон хүн тэжээдэг аав ээжнь үл хөдлөх хөрөнгөтэй бол хүүхдийн буруу юу. Хүүхдийг хохироовол харин ордны гадаа очиж хэвтэнэ шүүүүү

3  |  0
Ц(202.9.46.40) 2023 оны 01 сарын 17

Малаа..хүүхдийн мөнгө нэмэх бтал хасдаг нь юу вээ..эм тариа барааны үнэ өдөр бүр өсөөд бхад юун 40 улс вэ.тэр улсад чинь манайх шиг үнийн өсөлт авилга б.ауу.шударгаар татвараа төлж хонлгийн хоолоо болгож бгаа нь буруу юу..үл хөдлөх хөрөнгөтэй бол гэм юмуу..1 удаа тариа авар мөнгө биш болоод бхад..бусад оронд хүүхдийн мөнгөө нэмж бхад..чадахгүй бол огцроорой зайлаарай

3  |  0
Иргэн(150.129.142.140) 2023 оны 01 сарын 17

Хүүхдийн мөнгийг авахгүй гэж саналаа гаргаж байгаа гэр бүл иргэдэд өгөхгүй байж болно. Түүнээс биш ямар ч санал гомдол гаргаагүй хүүхэд гэр бүлийг баян ядуу хөрөнгөтөй хөрөнгөгүйгээр нь иргэдээ ялгаварлаж хүүхдийн мөнгө олгохгүй байж болохгүй энэ бол иргэдээ ялгаварласан үндсэн хууль зөрчсөн хэрэг болно шүү...

2  |  0
Иргэн(150.129.142.140) 2023 оны 01 сарын 17

Одоо энэ ХҮҮХДИЙН МӨНГӨ ялгаварлан өгөх нь үндсэн хуулийн иргэн бүр адил тэгш эрхтэй гэсэн заалтыг зөрчих болсных төлөө сангийн сайдын албан тушаалаас нь буулгахыг ард түмэн ЗГ-аас шаардах цаг нь болжээ. Нэг бол үндсэн хуулиа дагаж мөрддөггүй ЗГ-г тараах хэрэгтэй ...

2  |  0
Top