Монгол Улсын Засгийн газраас "Хүүхдийн мөнгөн халамж"-тай холбоотой мэдээллийг өдөр бүр өгч байгаа.
Өнөөдрийн /2023.01.18/ хэвлэлийн хурлалын үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар "Хүүхдийн мөнгөний халамжтай холбоотой хамтарсан баг хороо дүүрэг, баг сум, аймагт ажиллаж байна. 2023 оны нэгдүгээр сарын 18-ны байдлаар 52 мянга гаруй иргэн хүүхдийн халамжтай холбоотой мэдээллээ засуулах цахим хүсэлт ирүүлсэн бол 19 мянга гаруй иргэн өөрийн биеэр хороо, дүүрэгтээ очиж хүсэлт гаргажээ.
Үүнтэй холбоотойгоор өчигдөр 11488 иргэний мэдээллийг засч залруулсан байна. Залруулсан мэдээллийн дагуу зарим иргэдийн данс руу хүүхдийн мөнгөн халамжийг шилжүүлсэн" гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Хороо.дүүрэг др хэдэн ярвагар.ааштай авгай нар ууртай сууж бдаг шдээ.авилга өгвөл засаж өгнө