2023 оноос эхлэн Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журамд өөрчлөлт оруулж, өрхийн орлогоос хамаарч нийт хүүхдүүдийн 91 хувьд нь олгож, есөн хувийг нь хассан билээ. Хүүхдийн мөнгөнд хамрагдах эсэхийг сонгохдоо төрийн үйлчилгээ үзүүлдэг таван байгууллагын цахим бүртгэлд тулгуурлан ангилсан ч тухайн мэдээлэл нь зөрүүтэй байсны улмаас алдаа гарч, өнгөрсөн сард маш олон асуудал үүссэн.
Төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй, зохион байгуулалтгүй, хариуцлагагүй ажилладгийн бодит жишээ болсон энэ буруутай үлдлээс болж эцэг, эхчүүд E-Mongolia болон Иргэний бүртгэлийн сан дахь алдаатай мэдээллээ засуулах гэж бүтэн сарын турш Хороо хорин, Бүртгэл мэдээллээр гүйлээ.
Гэсэн ч олон иргэдийн алдаа засагдаагүй, бүртгэл дээр нэмэгдсэн иргэдийг хасуулах гэсэн биш үндсэн хаяг дээрх өөрийн хүүхдүүдийг нь хасах зэргээр асуудал гарсан хэвээр байна. Мэдээлэл шинэчлүүлэх хугацааг хоёрдугаар сарын 8-нд хааж, Шинэчлэгдсэн мэдээлэлд үндэслэн амьжиргааны түвшиг дахин тогтоож, Хүүхдийн мөнгөний учрыг олно. Хоёрдугаар сарын 16-нд асуудлыг нэг тийш болгоно гэсэн ч өчигдрийн (2023.02.16) байдлаар Өргөдөл, хүсэлт өгөөд шийдүүлж чадаагүй, Хүүхдийн тэтгэмжээс хасагдсан, амьжиргааны түвшинг нь буруу тодорхойлсон, өрхийн бүртгэлийг буруу тооцоолсон гээд бухимдсан хүмүүс олноороо байна.
Олон нийтийн сүлжээнд ч Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан иргэдийн бухимдал дахин хөвөрч эхэллээ.
Хороо, дүүргийн халамжийн ажилтнуудаас эхлээд энэ алдааг засахад хичээж ажиллахгүй байна. Гомдол, санал гаргасан байхад зохих ёсоор шийдээгүй, засаагүй, шалгаагүй, хянаагүй байна. Цаашлаад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар гээд бүх шатандаа энэ асуудал дээр үнэхээр хойрго хандаж байна.
Хүүхдийн тэтгэмжээс дахиад хоосон үлдсэн, "ҮГҮЙ" гэсэн хариулт авсан хүүхдүүд одоо яах ёстой вэ?
С.БАЯР
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 60 )
Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны эцэст би баяртай байна, миний бөөрийг ($600,000USD) үнээр худалдаж авсан АНУ-ын NA HEALTH CARE-д баярлалаа.\nИмэйл: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM\nWhatsapp дугаар: 19099134258
Хэнээс хариуцлага нэхэх гэж байгаа юм вэ ? 20.0 ыг 100.0 болгосон төрдөө талархах хэрэгтэй. Иргэд өөрсдөө бүртгэл мэдээлэл шилжилт хөдөлгөөнөө үнэн зөв бүртгүүлж байх хэрэгтэй.
20нд бүгдэд нь өгнө гэсэн . Орсонгүй. Одоо бүгдээрээ Засгиин газар Их хурал огцортол жагсая. Хүүхдүүдиин мөнгииг хүртэл иддэг новшнуудыг авч хаяцгаая.
Хавтгайруулан олгох нь буруу гэж ойлгож бнаа
Хүүхдийн мөнгөө авъя аа. Бүгдэд нь өгөөч ээ
Хүүхдийн мөнгийг бүх хүүхдүүдээ өгөөчээ Хүүхдийн эрхийг хамгаалах газар хжилаа хиймээр юма хүүхдийг ялгаварлан гадуурхаж болохгүйштэ хүүхэд бүхэн тэгш эрхтэй эцэг эх ажил хийдэг бүгд зээлтэй амьдарч байна
3Сарын мөнгийг минь өгвөл сайн бна
Хэдхээн хүүхдээсээ мөнгө харамлах гээд хэдэн бгуллагын мэргэжилтэн нэртэй тэнэг авилгачид завгүй ажилласан юмуу.ээж аавынхнь татварын орлогоор цалинжиж бж...иргэнд ээлтэй төр засаг гд донгодоод бсан.яасан.бүхнийг 1т гдг хүүхдүүдээ ялгаварлаж бх гж..энэрэлгүй ивээлгүй ялзарсан төр засаг МАН зайл,огцроорой.яагаад хүүхдийн төлөө ерөнхийлөгч нь,бгууллагууднь таг б.аа.өөрсдөдөө хууль гаргаж идээд утаанд наядаар нь хулгайлсан бж..70сая малтай уудам г.нутагтай орны иргэд ингэж өлөн зэлмэн амьдрах гэж..30 биш,3хан сая шдээ
Арай хэтэрхий юмаа жилд цалингаас өөр орлоггүй ганц бие ээжийг хүртэл хассан бна судалгаа үнэн худал бна \n\n
Татвар нийгмийн даатгалын шимтгэлээ авья тэгвэл хүүхдийг мөнгөөр яахав хүүхдүүдийг минь ялгаварлан гадуурхаж байна даа
Цагаан сар өнгөрч цаг дулаарангуут бүх ээж эмэгтэйчүүд жагсацгааяаа . Дээгүүрээ хэдэн тэр бумаараа идэцгээж байж хэдэн хүүхдүүдийн мөнгийг хассантай эвлэрч чадөхгүй ээ
9хувь биш 91 хувьд өгөхгүй бган бишүү. Нийт хүүхдэд бга санхүүжилтээ хуваагаад тэгш олгох асуудлыг олж гаргалгаа хийж ч чадахгүй төр засаг гэж бдаг юмуу ер нь
ugaasa hichj ajillhgvi bga ochj uulzhr oods uurlaal uul ni zvgr ochd uulzhr bi tanai hvvhd.g hasaa yu gd uurld bh.n
Хүүхдийг ялгаварлан гадуурхалт хийж байна. Байртай байлаа гээд хүүхдийн мөнгөнд ямар хамаатай юм аав ээжийн хөдөлмөрлөж олсон хөлс шүү дээ. тэглээ гээд хүххдийг яагаад шийтгээд байгаа юм бэ\n
9хувьд орсон хүмүүс МАН.д хэрэггүй хүмүүс бололтой.\nБайшин байтугай гэрчилгээ нь олдохгүй бгаа үл хөдлөхийг заавал гэрчилгээг нь олж ир гэж шаардаад хасаж өгөхгүй байгаа УБГАЗАР гэж 1 тэнэг газар бна. Цалин эпотикийн зээлтэй цалингаас өөр орлогогүй хүмүүсийг баян гд байгааг ойлгохгүй байна. Ганц хүүхэд хүүхэд биш гэнээ. Хаана ч очсон ажлаа мэдэхгүй суудлын бөглөөснүүд .
24 оноос МАН баяртай. Манайхаан мартаваа. Эдний юу хийж байгааг!
9% гэдэг бол шал худлаа. Эргэн тойрны эмнэлгийн эмч, сувилагч, ажилчдын хүүхдүүд дийлэнх нь хасагдсан. Багш нарын хүүхдүүд ч хасагдсан байна. Хамгийн бага цалинтай бидний хүүхдүүд хасагдсан байхад, бид 9%-ийн баянд орох уу? МАН мал
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
Огцор Жавхлан
Гомдолтой байна хүүхдийн мөнгөө авмаар байна, ялгахаа л больчих
Гомдох багадаж бна.Ганц бие ээж бнаа. Хүүхдийн мөнгөнөөс хасагдаж. Жирийн нэгэн амьдралтай байж болохгүй юм байхдаа.
Gomdoltoi bna huuhed burd ogoh heregtee orlogo amidrald hureltsehgui bhad hasaad bhiin \njiliin orlogo 40 _50 say gesen tatvar 10 say gesen haanaasaa yugaa haraad I”m dun gargaad bdiin be hudlaa medeelel gargaad hasaad bhiin
Үгүйд гомдолтой байна
Үнэхээр гомдолтой бна
Хүүхдийн мөнгөө авмаар байна. Үнэхээр олж байгаа орлого нь амьдралд хүрэлцээтэй бол ингэж хөөцөлдөөд бухимдаад байх шаардлага алга даа.
Huuhdiiin munguu avmaar bn muu sain hulgaich naraas
Новшнууд мэдээлэлээ үнэн зөв гаргаж чадахгүй байж хүүхдийн мөнгнөөс танил талгүй мөнгөгүй хүмүүс хасаглсан бна
Ёстой ойлгохгүй бгаашд, баяндаа биш, үнэнчээр ажиллаж, татвараа төлөөд, арвич хямгач байснаараа боломжтой адлууллаашд. Үхсэнээ хийж амлалт өгдийн эд нар.
Үнэхээр гомдолтой байна. Хүүхдийг минь ялгаварлаж байгаад
Monhiin yum shig l zan gargaj bndaa huuhduud alag uzeed udaxgui songuuli bolnoo
1сард авч байсан 2 охнины минь мөнгийг сая хассан байна. 9 хувийн баянд багтцан юм байхдаа. Арай дэндүү юмаа.
Псдаа нарыг яах гэж сонгоод бдг юм. 24 онд өөрсдөө таньдаг гайгүй хүнээ дэвшүүлээд бөөнөөрөө тэрэндээ өгцгөөөө. Лалрууд. Энэ бараг авж бгаа хүн бгаамуу? Бүгд л аваагүй гэх юм
Иргэндээ хүүхдэдээ ээлгүй,энэрэлгуй харгис төр засаг огцроорой..байрны зээлтэй ээж тэт.нас хүрээгүй эхийгээ хүүтэйгээ тэжээж бараг 50% татвар төлөөд зүтгэж байна.шударга нийгэм алга..30 жил иргэдээ доройтуулж эрүүл бус агаарт амьдруулж бгаа авилгач МАН хариуцлагаа хүлээ.бүгд огцроорой.утаанд наядаар нь идчээд.70 сая малтай,өргөн уудам газартай, 3хан сая х.амтай бж.яаж амьдруулж б.аа..дэлхийн шившиг..2эм авахгүй мөнгө бхад хэдхэн хүүхдээ ялгаж бдаг..тооцоо хийнэ шүүү
ТАТВАРТ ӨГЧ БАЙГАА МӨНГӨНӨӨСӨӨ АВЧ ХҮҮХЭДДЭЭ ӨГМӨӨР БАЙНА. Татвараа тогтмол төлдөг гэж хүүхдийг минь ялгаварлан гадуурхаж байгаа бол бид ч бас татвараа ялгаж салгаж төлмөөр байна шүү!!!
Hugjilin berhsheeltei hunii huuhed hurtel hasagdsan bnaa deer ni bayan bolson 7 mashintai 4 bairtai tegeed urhiin 1jiliin orlogo ni 5,10 say tugrugiin irlogotoi utaggui
Өрх толгойлсон ажил хийх боломж нь ч алга хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн мөнгийг хасчихсан өрхийн орлогын мэдээллээ засуулаад ч 16 нд шийдэгдэх юм бх гэж хараад бсан шийдэгдсэн ч юм алга да. 91 хувьд өгнө гэсэнээс 80 гаруй хувьд нь өгчихсөн гээд бга энд харахад ер нь 80 гаруй хувьд өгсөн нь эргэлзээтэй. Ингэж хүүхдүүдийг ялгаварлаж бхаар 100 к биш 50 к-аар бүх хүшхдүүдэд өгөхөд яадаг юм. Ингэж хүмүүсийг бухимдуулах шаардлага юу бна.
Өрхийн мэдээллээ шинэчлээд хүсэлтээ явуулсан ч шалгаж үзэхгүй илгээсэн хэвэндээ д байх юм . Худлаа хуурсан зүйл хийх юм. Ажлаа ч хийж чадахгүй юмнууд. Цаг хугацаа үрсэн л юм хийх юмааа
Хүсэлт явуулаад олон удаа хөөцөлдсөн ч орсонгүй ээ. Өрх толгойлсон машингүй, зээлийн байртай төсвийн цалингаар амьдардаг хүний хүүхдийг хассан байна.
Одоо улсад татвар төлөхгүй ‼️‼️‼️
Хүсэлт явуулаад буруу мэдээлэл нь засагдаагүй. Хаана хэнд хандах нь тодорхойгүй худлаа ийш тийшээ баахан явуулсан. Мэдээлэл засагдаад орно орно гэж зөндөө хүлээлт үүсгээд хугацаа хожиж намжаагаад цагаан сар нтр болгочихлоо. Ажлаа мэддэггүй, хоорондоо уялдаа холбоогүй ажилладаг хороо дүүрэг засаг захиргааны нэгж шал завхарсан юм
2024онд МАН ыг хэзээ ч сонгогдохооргүй сонгууль өгөх хэрэгтэй АН ч ялгаагүй дүрээрээ хувиргасан хулгайч нар ээлжил нам нэрээр Монголын ард түмнийг, газар шороог цөлмөөд дууслаа!!!! Бүү сонго сонгууль монголчууд идэвхтэй оролцохгүй бол луйварчд дахиад луйвардан шүү!!!
Үнэхээр дэндүү ажилдаа хайнга байна. 1 сард авсан хүүхдийг сая хассан байна
Өрх толгойлсон хашаа байшингийн зээлтэй зээлээ төлж дуусхад 5жил дутуу, 1 акуатай, цалингаас өөр орлогогүй миний хүүхэд хасагдсан хэвээрээ бна.
3 сарын мөнгө өгнө гэсэн яасан бэ?
9% ийн баянд орчихсон шдээ. Яаж бодоод бгааг ойлгох ухаан хайрла.
Хүүхдийн мөнгиййг 91%д өгч байгаа гэсэн худлаа .\nЭргэн тойрний дундаж байтугай өрх толгойлсон ээжүүд хүртэл авч чадаагүй байна.\nНийт хүүхдүүдийн 30% д өгч чадаж байгаа эсэх нь тодорхойгүй байна\n\n
Жинхэнэ баячуудын үр хүүхэд нь биш дундаж амьдралтай хүний хүүхдүүд ялгагдлаа, төр ажлаа хийж чадахгүй байна.
Энэ засгийн газар 76 нэн даруй буулга \nшинэ сонгуул хий, зүтгэлтэй хийх чадварлаг залуус зөндөө байна\nмуу малнуудаар наадуулаал манраал суух юмдөө манайхан гэж
Сангийн сайд гэж эргүү юм байнаа \nХүүхдийг алга үзэж, байр машины зээлтэй байхад 9% оруулцан ч байх шиг үнэхээр уур хүрч байна.
Үнэн тэнэг засгийн газар яанадаа ийм нийгэмд \n
Хүүхдийн мөнгийг ингэж ялгаварлан хасч байгаа нь туйлын буруу Тэгж л төр засаг мөнгөгүй болчихоод байгаа юм бол үнэнээ хэлээд л хүүхэд бүрт ялгалгүй 50000 төг өгөлдөө. Юу нь болохгүй байгаа юм.Одооний энэ завхралаас чинь болоод олон хагас өнчин,өрхийн амьжиргааны төвшин доогуур айлын хүүхдүүд хохирч байна даа.Гайгүй ээ. МАН-хан нэг жилийн дараа биднийг гуйх цаг ирнэ. ээ гайгүй.\n\n
inged heltsen baiha dchi yadin chi yach chadhgui shuu salagcha dolo boobo doloo gejina . tumengrel helsen
Аав нь оюутолгойд бага шиг цалинтай, ээж нь багш. Нийлбэр цалингаараа баян болчихдог гэнээ. Бусдын жишгээр бүх насаараа ажиллаж хөдөлмөрлөж Монгол улсын хуулийг зөрчихгүй хариуцлагатай амьдарч ирсний шийтгэл тэгээд ганц охиноос нь 100к харамлах ЗГ. Удахгүй сонгууль болно шд. Их наяд тэрбумын хулгайчдаасаа мөнгөө аваач. Хзүхэд ялгаварлахаа боль. Аав ээж нь арчаагүй ажилгүй архичин байсны шагнал тэгээд хүүхдийн мөнгө үү? Арай хэтэрч байна шүү. Нөхөж авмаао бна. Хүүхэддээ витамин эм танг нь авч өгмөөр бна. Маниас ядуу гээд байдаг хүмүүс чинь яс юман дээр хүүхдийн мөнгөө хадгалдаг юм бна лээ. \n
Хүүхдийн мөнгө 9% бмш20 30ад % н хасагдасан бхоо хүүхэд бүхэн тэгш эрхтэй бүгдэд өг
Өөрсдөө хулгайлчаад хүүхдийн мөнгөрүү ордог энэ төр ичиж үх, та нарын хугацаа удахгүй дуусна
үр хүүхдүүдийг ялгаравлан гадуурхдаг новшийн төр засаг зайлаасай
бослого тэмцэл гаргаж байж л жоохон дээрдэнэ.
Үнэхээр шударга бус байнаа, монголдоо ажил хөдөлмөр эрхлээд цалингаараа болгож ядаж байгаа, нд, татвараа төлөөд байгаа өрх толгойлсон ээжүүдийн хүүхдүүд хасагдаад байна
namaar ni zailuulah