Өнөөдөр 12 дугаар сарын 1-ний өдөр. Дэлхий нийтээр энэ өдөр ХДХВ, ДОХ-ын асуудалд нэгэн зэрэг анхаарал хандуулдаг. Халдвараас сэргийлэх, тархалтыг бууруулахад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэгш байдал, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдэлт бүлгийн хүн амыг ялгаварлан гадуурхалтаас ангид байлгах чиглэлээр төр, иргэний нийгэм, иргэн бүрийн анхаарлыг хандуулан, дэлхий нийттэй дуу хоолойгоо нэгтгэн, тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай санаачилгыг 31 жилийн өмнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргаж байжээ. Энэ 2019 онд ХДХВ, ДОХ-ын асуудалд иргэн, иргэний нийгмийн байгууллагын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор "Өөрчлөлтийг та бид хийнэ” уриан дор зохион байгуулж байна.
Халдвар өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн өгсөн мэдээллээр Монгол Улсад 615 хүн ХДХВ-ийн халдвартай байх боломжтой гэж тооцоолсон бөгөөд үүний 38 хувийг илрүүлжээ. ХДХВ, ДОХ-ын тусламж үйлчилгээ авч байгаа хүмүүсийн 87 хувь нь ретровирүсийн эсрэг эмчилгээ (РВЭЭ)-нд хамрагдаж, тэдний 79 хувьд ХДХВ-ийн ачаалал дарангуйлагджээ.
Монгол Улсад ХДХВ-ийн халдварын эхний тохиолдол 1992 онд бүртгэгдсэнээс хойш 2019 оны аравдугаар сарын байдлаар ХДХВ, ДОХ-ын 281 тохиолдол мэдээлэгдсэн (энэ нь өмнөх онтой харьцуулахад гурван тохиолдлоор бага байгаа) үүнээс 44 хүн нас барсан бөгөөд 32 нь ДОХ-ын улмаас нас барсан байна.
Манай улсад бүртгэгдээд байгаа ХДХВ-ийн халдварын тохиолдлууд 100 хувь бэлгийн замаар дамжсан бөгөөд цус цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж үйлчилгээгээр болон эхээс хүүхдэд халдвар дамжаагүй байна. ХДХВ-ийн халдвартай 17 эхээс 25 хүүхэд төрсөн (8 эх давтан төрсөн), хүүхдүүд эрүүл бойжиж буй аж.
ХДХВ-ийн халдварын тохиолдлын 81.2 хувь нь эрэгтэй, тэдний 80 хувь нь бэлгийн цөөнх эрэгтэйчүүд байгаа бөгөөд нийт тохиолдлын 76.8 хувь нь 39-өөс доош насандаа (15-39 нас) оношлогджээ.
ДЭМБ-аас зөвлөмж болгосон өндөр идэвхт ретровирусийн эсрэг эмийг ХДХВ-ийн халдварын эмчилгээ, өртөлтийн өмнөх болон дараах сэргийлэлт, мөн эхээс хүүхдэд халдвар дамжихаас сэргийлэх арга хэмжээнд хэрэглэдэг. Ретровирусийн эсрэг эмчилгээг 2003 оноос тусламж үйлчилгээнд нэвтрүүлэн, 2003-2013 онд Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ-ын төслөөс 94,919 ам.долларын санхүүжилтээр худалдан авч, хэрэглэж байсан. Харин 2013 оноос эм, оношлуурын зардалд жил бүр 300-500 сая төгрөгийг улсын төсвөөс гарган, эмчилгээ, оношилгоо, тусламж үйлчилгээнд хэрэглэж байгаа аж.
ХДХВ, ДОХ-той нэг хүний нэг жилд хэрэглэх ретровирүсийн эсрэг эмчилгээнд 1.5-аас 4 сая төгрөг зарцуулдаг, тухайлбал ХДХВ-ийн халдвар эхээс хүүхдэд дамжихаас сэргийлэх зорилгоор нэг эх, хүүхдэд хэрэглэгдэх РВЭЭ болон бусад эмийн зардалд жилд 2.5-аас 3 сая төгрөг зарцуулж байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна.
Дашрамд, НҮБ-ын ДОХ-ын Нэгдсэн Хөтөлбөрийн захирал хатагтай Винни Бьянимын байр суурийг хүргэе. Тэрбээр “Иргэний нийгэм, иргэн бүрд эрх мэдэл, боломжийг олговол өөрчлөлтийг бий болгодог. Эмэгтэйчүүд, өсвөр үе, залуучууд, бэлгийн цөөнх эрчүүд, трансжендер, эмэгтэй биеэ үнэлэгч, хар тамхи мансууруулах бодис судсаар тарьж хэрэглэгчдийн эв нэгдэл, хамтын ажиллагаа нь ДОХ-ын тархварзүйн дүр зургийг өөрчилж, олон боломжийг бий болгосноор уг өвчний тахалт тархалтыг таслан зогсооход хүчтэй хувь нэмэр оруулна..“ гэжээ.
НҮБ-ын ДОХ-ын Нэгдсэн Хөтөлбөрөөс танилцуулсан “Иргэдэд эрхийг нь өгье” хэмээх шинэ тайланд ХДХВ, ДОХ-ын асуудлаар аливаа шийдвэр гаргах, эрүүл мэнд, нийгмийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй байлгах, шинэ тохиолдлын тоог эрс бууруулах, вирусийн эсрэг эмчилгээний хамрагдалтыг нэмэгдүүлэх үйл ажиллагаанд иргэний нийгэм, олон нийтийн сүлжээ, түүнчлэн ХДХВ-ийн халдвартай амьдарч байгаа хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэхийн чухлыг онцолжээ. Тус тайланд дэлхийн хэмжээнд 2018 онд шинээр бүртгэгдсэн ХДХВ-ийн халдварын тохиолдлын талаас илүү хувь нь эрсдэлт бүлгийн хүн ам байсан, ХДХВ-ийн халдвартай амьдарч байгаа 37.9 сая хүнээс 24.5 сая /65 хувь/ хүнийг ретровирусийн эсрэг эмчилгээнд хамруулсан талаар тус тус дурджээ.
Сэтгэгдэл ( 2 )
Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37
Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37