Асбесттай харьцан ажилладаг ажилтнуудын хэлэлцүүлэг, сургалт боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 02

Өнгөрсөн баасан гарагт Асбесттай харьцан ажилладаг ажилтнуудын бүртгэл мэдээлэл, хяналтын тогтолцоог бий болгох, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, аюулгүй ажиллагааны заавар, зөвлөмж, асбесттай холбоотой өвчний тохиолдол, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилготой сургалт хэлэлцүүллэг ХНХЯ-ны хурлын зааланд болж өнгөрлөө.

Уг сургалт, хэлэлцүүлэгт ХНХЯ, БОАЖЯ, МХЕГ, Гаалийн ерөнхий газар, НДЕГ, ХАБЭМТ-ийн эмч, эрүүл ахуйчид, НЭМҮТ, АШУҮИС НЭМС-ийн багш, судлаачид, дулааны болон цахилгаан станцын ажилчид, холбогдох бусад байгууллагын төлөөлөл 50 гаруй хүн хамрагдсан юм.  Энэхүү сургалтыг  Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат, Мэргэжлийн өвчин судлалын газрын дарга Д.Гангаамаа,  ХНХЯ-ны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга З.Бауыржан нар нээж үг хэлсэн бол  , ХАБЭМТ, ХАБЭГазар эрүүл ахуйч А.Цэнгэлмаа  “ Асбест, асбест агуулсан материалын шинж чанар, эрүүл мэндэд үзүүлэх нөлөө” сэдвээр сургалт явуулсан юм. Мөн  НЭМҮТ Химийн ухааны Доктор, Дэд проф. С.Өнөрсайхан “Асбестийн хэмжилт шинжилгээ хийх аргууд, шинжилгээний лабораторийн чадавхи” нэртэй илтгэл тавьлаа. МХЕГ-ын хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч З.Мөнхтуул, "Асбесттай харьцах аюулгүй ажиллагааны заавар журмын төслийн  танилцуулга” хийсэн бол АУ-ны доктор Д.Нарансүх “Дэлхий нийтийн асбестын хэрэглээ, өвчлөлийн байдал, цаашид анхаарах асуудлууд”,  Thomas H Gassert, MD, MSc  “Harvard School of Public Health, Department of Environmental Health”  сэдвээр лекц уншлаа.  

Энэхүү сургалтын зорилго нь Асбесттай харьцан ажилладаг ажилтнуудын бүртгэл мэдээлэл, хяналтын тогтолцоог бий болгох, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, аюулгүй ажиллагааны заавар, зөвлөмж, асбесттай холбоотой өвчний тохиолдол, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг бууруулах чиглэлээр зохион байгуулагдсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top