"Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн"-д 200 хүүхэд оролцож байна

2019 оны 12 сарын 06

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шүд угаах зөв аргачлалыг эзэмшүүлэх, түүний ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах, хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулах зорилгоор “Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн”-ийг өнөөдөр /2019.12.06/ зохион байгуулж байна.

Хүүхдийн шүдний цооролт нь чих, хамар хоолойн үрэвсэлт өвчнөөс гадна 200 гаруй нэр төрлийн өвчний шууд шалтгаан болоод зогсохгүй хүүхдийн суурь өвчин, амьсгалын замын өвчлөлд дам шалтгаан болдог. Тэмцээнд нийслэлийн есөн дүүргээс шалгарсан 25 багийн нийт 200 хүүхэд өрсөлдөж байгаа юм.

Мөн энэ үеэр нийслэлийн ЕБС болон дүүргийн Эрүүл мэндийн төвүүд хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн чиглэлээр хийсэн томоохон ажил, ололт амжилтуудаа дэлгэж, мэдээлэл өгч байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top