Монгол Улсын хүн амын 47.7 хувь нь фторын агууламж багатай ундны ус хэрэглэж байна. Мөн чихэрлэг, өтгөрүүлсэн, хийжүүлсэн ундааны хэрэглээ сүүлийн 20 жилд 2-3 дахин нэмэгдэж, сүү цагаан идээний хэрэглээ 40 гаруй хувиар буурчээ.
Сүүлийн жилүүдэд 2-12 насныхны дунд шүд, амны хөндийн өвчлөл ихэссэн төдийгүй нийслэлийн зургаан дүүргийн 3-5 насны хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар шүд цоорох өвчний тархалт 92.9 хувьд хүрсэн байна.
Хүүхдийн шүдний цоорол нь чих, хамар хоолойн өвчин үүсгэж, амь насанд аюул учруулдаг. Мөн мэс заслын үрэвсэлт өвчний суурь шалтгаан болж, амьсгалын замын халдвараас гадна 200 гаруй халдварт өвчний суурь болдог байна.
Сэтгэгдэл ( 0 )