Монголын хөрсөнд ургасан чацарганы 100 хувь тосон капсул эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг SARUUL брендийн хамт олон өнөөдөр /2019.12.07/ Япон улсын зах зээлд гаргалаа. Японы Shop Channel сувгаар SARUUL брендийн бүтээгдэхүүнийг өнөөдөр худалдаалсан байна. Тус эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг худалдан авах захиалга их иржээ.
Энэ талаар SARUUL брендийг үүсгэн байгуулагч Л.Саруултөгс “Монгол хөрсөнд ургасан чацарганы 100% тосон капсул бүтээгдэхүүнийг өнөөдөр Япон даяар нэвтрүүлдэг 20 сая гаруй үзэгчтэй Японы Shop Channel сувгаар танилцууллаа. Бүтээгдэхүүн маань 60 минутын нэвтрүүлгийн туршид захиалга аван, төсөөллөөс давсан амжилттай борлогдлоо” гэжээ.
Дээрх бүтээгдэхүүнийг гаргахын тулд Монгол болон Японд бүтээгдэхүүний шинжилгээ, судалгааг нэг жилийн хугацаанд явуулжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Гайхамшигтай японд бүтээгдэхүүн гаргана гэдэг тун амаргүй ш дээ\nАмжилт хүсэе залуучууддаа
Good luck
Good luck