Хоёр настай Ганбатын Хулан охин үр хөврөлийн гаралтай хорт хавдраар хүнд өвчилж, хандивын аян зарлажээ. Бяцхан охин Эх хүүхэд эрүүл мэндийн үндэсний төвд энэ оны тавдугаар сарын 20-нд мэс засалд орж, ахар сүүлнийхээ гурван үеийг тайруулж, аарцагныхаа хөндийгөөс 250 грамм жинтэй хорт хавдар авхуулжээ. Г.Хулан энэ мэс заслын дараа дөрвөн курс химийн эмчилгээ хийлгэсэн ч эрүүл мэндийн байдал нь сайжраагүй байна.
БНХАУ-ын Хөх хотод аравдугаар сарын 25-нд хийлгэсэн цөмийн PT/CT шинжилгээгээр ташааны хоёр тал болон хүзүүний хэсэгт хорт хавдрын үсэрхийлэл байна гэсэн хариу гарчээ. Охин одоогийн байдлаар зургаан курс химийн эмчилгээ хийлгэсэн бөгөөд цаг алдахгүй гадаадад эмчлүүлэх шаардлагатай тулгараад буй юм. Охины оношийг БНХАУ-ын Бээжин хотын Хүүхдийн эмнэлгийн хорт хавдрын тасаг болон БНСУ-ын Сөүл хотын АСАН эмнэлэгт явуулсан бөгөөд Сөүлийн АСАН эмнэлэг эмчилгээнд хамгийн багадаа монгол мөнгөөр 180 орчим сая төгрөг шаардагдана гэсэн хариу ирүүлжээ.
Иймд охины ээж, аав хандивын аян зарлалаа. Халуун сэтгэлтэй Монгол хүн бүрийг Г.Хулан охины эмчилгээний төлбөрт сэтгэлийн хандив өргөхийг уриалж байна.
Сэтгэгдэл ( 0 )