Өнгөрсөн сард 174 ихэр мэндэлжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 12


Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр өнгөрсөн арваннэгдүгээр сард 6152 эх амаржиж, 6240 хүүхдэд регистрийн дугаар олгожээ.Энэ нь өмнөх буюу аравдугаар сараас амаржсан эх 411-ээр, амьд төрсөн хүүхэд 393-аар буурсан үзүүлэлт аж.

Нийт төрсөн хүүхдийн 3233 нь эрэгтэй, 3007 нь эмэгтэй, 174 нь ихэр бол хүүхдийн дундаж жин нь 3399 грамм, өндөр нь 51 см-тай төржээ.

Амаржсан эхчүүдийг насны бүлгээр ангилбал, 3.8 хувь нь 20 хүртэлх насны, 92.5 хувь нь 20-39 насны, 3.7 хувь нь 40-өөс дээш насныхан байна. Түүнчлэн эдгээр эмэгтэйчүүдээс 54 хувь нь гэрлэлтээ албан ёсоор батлуулсан, 44.7 хувь нь гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй бол 1.3 хувь нь гэрлэлтээ цуцлуулжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top